
Манай Улсад сагсан бөмбөгийн хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Монголын сагсан бөмбөгийн холбоо, нөгөө нь Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо. Бүр энгийнээр тайлбарлавал нэг нь “Хас”-ын Ч.Ганхуягийн /МСБХ/ холбоо бол нөгөө нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн /МҮСБХ/ холбоо юм.
Монголын Сагсан бөмбөгийн холбоо ийн хоёр хуваагдснаас үүдэлтэй маргаан үргэлжилсээр байна. Тэд өмнө нь байсан болоод одоо зохион байгуулагдаж буй олон тэмцээн арга хэмжээг өөрсдийн хэмээн булаацалдсаар байна. Харин ингэж маргалдаж хэмлэлдэж байх хооронд нь хэдэн тамирчид нь хохирсоор байгаа билээ.
Өчигдөр МСБХ-ноос УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Олон улсын тэмцээнд явуулахгүй хориг тавиуллаа” хэмээн мэдэгдлээ. Энэ тухайгаа Ц.Оюунгэрэл сайдад ч уламжилсан байна.