Д.Ховард одоо л аваргын бөгж зүүх нь

Twitter Print
2014 оны 11-р сар 07-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагийн хамгийн шилдэг төвийн тоглогч Д.Ховард “Хьюстон Рокетс”-ын тактикт гайхалтай зохицож байна. “Пуужингууд” улирлын эхний зургаан тоглолтондоо бүгдэд нь ялалт байгууллаа. Тэдний замд “Лос Анжелес Лэйкерс”, “Юта Жаз”, “Бостон Селтикс”, “Филадельфи 76”, “Майами Хит”, “Сан Антонио Сперс” таарсан ч ядах юмгүй буулган авсан юм. Мөн Д.Ховард өнөөдөр “Сперс”-ыг хожиход 32 оноо, 16 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийсэн.

“Лэйкерс”-т нэг жил тоглохдоо гутамшигт ялагдлууд олныг хүлээсэн “Супермэн” эргэлзэх зүйлгүй Калифорнийн багийг орхисон. Тэр цагаас хойш Коби-Дуайт хоёр хоорондоо тоглоогүй. Харин энэ улирлын нээлтийн тоглолтонд “Лэйкерс”-“Рокетс” учраа таарсан нь олон үзэгчийг баярлуулсан нь мэдээж. “Стаплес центр”-т болсон Аваргуудын тулаанд зочин багаас Ж.Харден 32 оноо, Т.Жонс 16 оноо, 13 самбар, Д.Ховард 13 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч Брайнтыг гэрт нь булшилж орхив. Үүнд дургүйцсэн Кобе тоглолтын төгсгөлд Ховардтай ам зөрсөн. Шүүгч тоглолтыг зогсоохоос өмнө тэд аль хэдийн хэрэлдээд амжжээ. Кобе, Ховардад хандаж “Чи бол хулчгар жаал. Бүгдийг орхиод зугтдаг хүүхэд гэдгээ мэдэх үү” гэсэн юм.

Энэ бол Кобегийн бүтэн жил дотроо хадгалсан үг байлаа. Гэхдээ Д.Ховард “Лэйкерс”-ыг дахин аваргын ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлгүй, Техасыг сонгосон. Одоо л Д.Хорвард аваргын бөгж зүүх нь. Тийм ээ, 2004 оны драфтын тэргүүн тоглогч 11 улирал тоглохдоо нэг ч бөгжгүй байх нь утгагүй зүйл шүү дээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.