Вашингтон коронавирусын халдварын голомт болохыг үгүйсгэхгүй

Twitter Print
2020 оны 03-р сар 03-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Вашингтон муж нь Хятадын Ухань шиг "вирусын халдварын голомт газар" болохыг үгүйсгэхгүй гэж өнөөдрийн YTN мэдээлснийг үндэслэн Жун Ан Илбу сонины Вашингтон дахь сурвалжлагч Жонг Хю Шигийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-АНУ-д корона19-аар 2 дахь хүн насбарлаа... Трамп "БНСУ-аас ирэгсдийг давхар шалгана"-

АНУ-д вирусын халдвар газар авах шинжтэй байна. Өнгөрсөн 2 сарын 29-нд тус улсын Вашингтон мужийн Seattle and King county-д насбарсан 70 настай эрэгтэйгээс авсан шинжилгээгээр вирусын халдвартай болох нь баталгаажигдсан юм. Тэрээр тус улсын вирусын халдвараар насбарсан 2 дахь хүн болж байна.

Энэ 70 настай эрэгтэй Көкландын Эбогринхэлс эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан юм. Энэ эмнэлэгт мөн 1 дэхь өвчтөн нас барсан билээ. Энэ хэсгээс одоогоор 10 хүн халдвартай нь тогтоогдсон ба тэдний 4 нь Көкландын халамжийн төвд амьдарч байсан хүмүүс юм. Өвчтөнүүдийн ихэнх нь өндөр настан байгаа нь нэмж хүн насбарах магадлал өндөр гэсэн үг юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 3 сарын 1-нд БНСУ, Итали зэрэг корона19-ийн эрсдэлтэй улсуудаас ирж байгаа зорчигчдыг онгоцонд суухын өмнө болон буусных нь дараа давхар шалгаж байж оруулна гэдгээ мэдэгдэв. Халуунтай юмуу вирусын шинж тэмдэгтэй байгаа хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн үг юм. Тэр ердөө нэг өдрийн өмнө БНСУ-ын Тэгү хотод байсан болон дамжин өнгөрөгсдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарлаж байсан билээ.

Трамп ерөнхийлөгч хатуу арга хэмжээ авч байгаа нь ч тус улсад насбаралт нэмэгдэх магадлалтай байгаатай холбоотой байж болохоор юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп энэ өдөр өөрийн твиттертээ "Коронавирус: Тусгайлан заасан вирусын эрсдэлтэй орны иргэд аялагчдыг онгоцонд суухын өмнөх шинжилгээн дээр нэмж АНУ-д буухад нь шинжилгээ авна" гэж жиргэлээ. Мөн Цагаан ордон дахь Корона вирусын ажлын хэсэг хариуцсан Дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Эрүүл мэндийн сайд Алекс Айза, Өвчин судлалын төвийн захирал Роберт Редфилд нар ч твиттертээ адил жиргэсэн юм.

Цагаан ордонд энэ өдөр үдээс хойш 4 цагаас Пенс Дэд ерөнхийлөгчийн зарласан Корона вирусын ажлын хэсгийн хуралдаан дээр "Төрийн нарийн бичгийн дарга Стефен Воган, БНСУ, Итали, Иран, Хятадаас ирж байгаа иргэдэд хийх шинжилгээний арга хэмжээний талаар ярилцлаа" гэж мэдээлэв. Пенс Дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кейси Миллер CNN-ийн сурвалжлагчид "Сүүлийн 14 хоногт Хятадад зорчсон АНУ-ын иргэдийг хэдийн шалгаж эхэлсэн" гээд "Итали болон БНСУ-аас ирэх иргэддээ ч бас ийм шинжилгээ хийх болно" гэж хэлэв. "Удахгүй БНСУ, Итали мөн шаардлагатай бол Европын улсуудаас ирэхэд ч гэсэн ирэхийн өмнөх шинжилгээг хийх болно" гэлээ.

Пенс Дэд ерөнхийлөгч нь өмнөх өдөр хэвлэлийн хурал дээр БНСУ-ын Тэгү хот, Италийн Милан болон Венис хотуудын хувьд аялалын эрсдэлийн 4-р түвшин буюу аялахыг хориглох зэрэглэлд орсныг зарлаад "Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн даргад Итали болон БНСУ нь манай холбоотон улс учир тус улсаас ирж байгаа иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд оруулж байхаар үүрэг өгсөн" гэж мэдэгдэж байсан юм. Эрүүл мэндийн сайд Алекс Айза БНСУ-ын хувьд одоогоор аялалын сануулах зэрэглэлд байгаа боловч "Бүх зүйл ширээн дээр байгаа" гэж хэлсэн нь Хятад шиг хэзээ ч хамаагүй нэвтрэхийг хориглох арга хэмжээ авч болох агуулгатай юм.

Мөн тэрээр Fox News Sunday-ийн ярилцлагад орохдоо "Хятад улсад сүүлийн үед аялсан бүх гадаад иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглож байгаа боловч БНСУ болон Итали улс нь эрүүл мэндийн системийн өндөр хөгжилтэй учир аялалын сануулах зэрэглэлд л оруулсан байгаа" гэж тайлбарласан байна. Мөн тэрээр "БНСУ болон Итали улсуудын гол зүйл нь эрүүл мэндийн салбар, тогтолцоо нь өндөр хөгжсөн мөн удирдлагын ил тод засаглалтайн дээр коронавирусын халдвар эхэлж гарсан цаг үеэс маш эрчимтэй арга хэмжээ авч байгаа зэргийг харгалзан үзэж байгаа" гэж хэллээ. "Тиймээс одоогоор хүмүүсийг явахгүй байхыг зөвлөж байгаа боловч бүх зүйл ширээн дээр байгаа" гэж нэмж хэлсэн байна.

Ц.Өнөрзаяа

БНСУ, Сөүл хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.