Вундеркинд буюу ер бусын ховор авъяастнууд

Twitter Print
2023 оны 02-р сар 02-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Ой хvрээд цагаан толгой цээжилсэн хvv таван настайдаа математикийн хvнд бодлогыг төвөггvйхэн бодож байна. Тийнхvv агуулгатай мэдээлэл vе vе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжлэх ухаан ч гоц авъяасын нууцыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хvрсэн нь vгvй.

Заримдаа гоц авьяастай хvvхдvvд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бvр мөсөн алдах, насанд хvрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бvрхэг болгож байгаа юм. Вундеркинд буюу ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Вундеркинд гэж хэн бэ?

Vе тэнгийнхэн нь нэрээ ч бичиж чадахгvй байхад Моцарт яагаад хөгжим зохиож байв? Ердийн тариачны хvvхэд нvд ирмэхийн зуур агуу бvтээл туурвисны нууц юунд вэ?

Vе тэнгийнхэн байтугай том хvмvvсээс, эрдэмтэн докторуудаас ч мэдлэг чадвараараа давуу, гоц авьяастай хvvхдvvд олон зууны турш хvмvvсийг гайхуулж ирсэн. Ид шидийн гэмээр авьяас билэгтэй бяцхан суутнууд өдөр болгон төрөөд байдаггvй. Хамгийн хvнд математик бодлого бодож, хөгжмийн хэцvv төрөл болох симфони хөгжим зохиодог хvvхдийн тухай та юу мэдэх вэ?

Тухайлбал, 1804 онд Вермонт хотод төрсөн Зера Колберн ердөө дөрөвхөн секундын дотор 12 жилд хэдэн секунд байдгийг тооцоолж чаддаг байжээ.

Австрийн агуу хөгжмийн зохиолч Вольфанг Амадей Моцарт гурван настайдаа хийл, төгөлдер хуур дээр гайхалтай сайхан тоглодог байсан. Тэрбээр багынхаа авъяасыг том болоод ч гээгээгvй ховорхон суутнуудын нэг байж ч болох юм. Артур Грийвид л гэхэд нэг ой ч хvрээгvй байхдаа цагаан толгойг цээжилсэн байжээ.

Хvн төрөлхтний тvvхэнд төрсөн агуу сэтгэн бодогчид эрдэмтдийн ихэнх нь өөрийн нөр их хөдөлмөрөөрөө амжилтад хvрдэг бол "Wonder kids" буюу оюуны гоц чадавхтай хvvхдvvд хэн ч сургаагvй, хэн ч заагаагvй байхад л ер бусын мэдлэг чадвартай болдгийн нууцыг таах гэсэн оролдлогууд одоо хvртэл тодорхойгүй байдаг.

Бяцхан суутнуудын ихэнхийнх нь хувьд алдар нэр тийм ч урт настай байдаггvй, багадаа гоц ухаанаараа олныг гайхуулж байсан атал насанд хvрсэн хойноо яасан нь мэдэгдэхгvй чимээгvйхэн алга болох нь элбэг. Зарим нь хар залуудаа хийж бvтээсэн ч зvйлгvй хорвоог орхино. Бяцхан суутнуудын замд гай болдог нэг зvйл бол тэдний эцэг эх. Гоц авъяасыг нь улам хөгжvvлэн vнэтэй зарах гэсэн эцэг эх, хvvхдээ ширээний ард суулган бага насыг нь баяр баясгалангvй болгодог аж. Эрэгтэй хvvхдvvд голдуу гоц авьяастан байдаг нь тогтоогдсон. Ийм хvvхэд төрдөг шалтгааныг эрдэмтэд эцэг эхийнх нь гормонд төмрийн хэмжээ өндөр байдагтай холбон тайлбарладаг. Бас эхийн хэвлийд бvрэлдэхдээ ургийн мэдрэлийн систем нь бие организмаасаа тvрvvлэн хөгждөгтэй холбоотой гэж vздэг.

Багадаа гоц авьяастай байсан хvvхдvvд том болсон хойноо дэлхийн урлаг, уран зохиолын чимэг болсон жишээ бий ч ийм тохиолдол тун ховор гэдгийг дахин хэлье. Жишээлбэл, Бэзи Эшфорд хэмээх англи охин есөн настайдаа "Бяцхан зочин" нэртэй роман бичиж нэрд гарч байсан. Гэвч энэ авьяаслаг охин дахиж юу ч бичээгvй бөгөөд аажмаар мартагдсан тvvхтэй.

Хоёр гараараа хоёр өөр ая зэрэг тоглодог авъяастан

Гоц авьяастай хvvхдvvдийг цахилгаантай зvйрлэж болох юм. Нэг удаа хурц гэгч нь гялалзаад л алга болно. Харин хөгжмийн ертөнцөд энэ vзэгдэл арай өөр. Нэртэй хөгжимчдийн гэр бvлд төрсен хvvхдvvд орчныхоо нөлөөн дор төрөлхийн авъяасаа дээд цэгт нь хvртэл хөгжvvлэх нь бий. Хамгийн тод жишээ бол Вольфанг Амадей Моцарт.

Авъяаслаг хөгжимчин эцгээрээ анхны хөгжмийн хичээлээ заалгасан тvvний авъяасын тухай дөрвөн настайд нь Австрийн эзэн хаан сонссон. Моцарт зургаан нас хvрээд аав, найман настай эгч хоёрынхоо хамтаар Европ тивээр аялан тоглолт хийжээ. Агуу хөгжмийн зохиолч тун ядуу амьдралыг туулсан бөгөөд 35 настайдаа хорвоог орхисон юм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө ч хөгжмөө зохиосоор байсан гэдэг.

Нэг удаа найзууд нь Моцартаас хэрхэн хөгжим зохиодог тухай асуухад тэрбээр өөрөө ч мэддэггvй гэсэн байна. "Сэтгэл санаа минь өөдрөг байх vед миний толгойд хөгжмийн ая өөрөө урсаад ирдэг. Би мартахгvйн тулд амандаа аялж байгаад боломж гарангуут нь цаасан дээр буулгадаг" гэжээ. 

Өөр нэг хөгжмийн суутнаар Чарльз Вселиг нэрлэж болно. Бас л Моцарт шиг гурван настайдаа л авъяас нь тодорсон. Ямар нэгэн ая сонсуутаа л дууриалган тоглодог байжээ. Гэтэл энэ хvv хэзээ ч хөгжмийн боловсрол эзэмшиж байгаагvй аж. Тvvнийг дөрвөн нас хvрэхэд эцэг нь Лондоны шилдэг хөгжмийн зохиолч нарт vзvvлэхээр аваачжээ. Чарльз 12 настайдаа хамгийн гайхалтай хөгжимчдийн тоонд зvй ёсоор тооцогдож байсан.

Шопен наймтайдаа анх vзэгчдийн өмнө гарч байсан бол Вебер 17 настайдаа Бреслаугийн дуурийн театрын удирдаач болсон байжээ. Рихард Штраус, Гайдн нар зургаан наснаасаа хөгжим зохиож эхэлсэн бол Лэндон Рональд хэлд орохоосоо өмнө хөгжим тоглож сурсан байна.

Гэвч гоц авъяастай хvvхэд бvр тvvх болдоггvй. Том Блинд хэмээх хар арьст хvугийн талаар зарим нэг толь бичигт дурдсан байдаг. Боолын гэр бvлд төрсен тэрбээр Америкт болсон иргэний дайны vеэр амьдарч байсан бөгөөд Том зvvн баруун гараараа хоёр өөр янзын аяыг төгөлдөр хуур дээр тоглож чаддаг байсан аж. Vvгээр ч зогсохгvй хоёр янзын аяыг хоёр гараараа зэрэг тоглож байхдаа Том гурав дахь аяыг амандаа аялдаг байсан гэнэ. Энэ бол ер бусын vзэгдэл.

Гоц авъяас нь гэнэт vгvй болжээ

Хөгжмийн авьяастай хvvхдvvд, тооны авьяастнуудаасаа илvv азтай байдаг бололтой. Залуу математикчдын ихэнх яг гялалзах цаг нь ирэхээр л унтрах нь элбэг. Францын алдарт физикч, математикч Ампер багадаа мөн л гоц авьяастай хvvхэд байжээ. Тэрбээр зөвхөн тооны салбарт ч биш ерөнхий мэдлэгийн тvвшин онцгой өндер хvvхэд байсан гэнэ. Vеийнхэн нь тоглож байхад жаал хvv толь бичиг унших дуртай байсан бөгөөд олон жилийн дараа ч уншсан зvйлээ тод санадаг нэгэн байжээ. Гэхдээ бvх бяцхан суутнуудын хувь заяа тvvнтэй адил биш.

Дээр дурдсан Зера Колберн л гэхэд арав хvрээд гоц авъяасаа алдсан юм. Сургуулийн босго ч алхаагvй зургаан настайдаа энэ хvv олны өмнө тоо бодож шуугиулдаг байжээ. Математикийн ямар ч хэцvv бодлого бодоход тvvнд дээд тал нь арван секунд л шаардлагатай байсан гэнэ. Зера Колберныг сорьсон бодлогоос сонирхьё л доо. "Бостон Конкорд хотуудын хооронд 65 милийн зайтай. Нэг алхмыг хvний хөлийг гурван удаа нийлvvлсэнтэй тэнцэнэ гэж vзвэл энэ хvртэл хэдэн алхам хийх бэ?" арван секундын дараа жаал хvv 114,400 алхам гэсэн vнэн зөв хариулт өгчээ. 

Гоц авъяастай хvvгээ эцэг нь Англид авчирч тэр vеийн хамгийн нэртэй математикчдаар шалгуулсан байна. Бяцхан суутан маань бvх асуултад зөв хариулт өгсөн төдийгvй тvvний хариултыг тэмдэглэж байсан бичээч, хvvг арай удаан хэлэхийг хvсч байжээ. Зера Колбернтой тохиолдсон бас нэг гайхалтай тохиолдол гэвэл 4294 967 297 гэдэг тоо зөвхөн өөртөө юм уу эсвэл нэгд хуваагдана гэдгийг тэрбээр нvд ирмэхийн зуур баталж чадсан байна. Насанд хvрсэн ердийн сэтгэхvйтэй хvн vvнийг бодохын тулд нэлээд цат зав зарцуулах хэрэгтэй. Зарим нь ч бvр хэчнээн хичээгээд ч бодож чадахгvй байх биз. Хvvгээс 48 жилийг минутад шилжvvлвэл хэд вэ гэж асуухад хоёрхон секундын дотор зөв хариулт өгчээ. Зөв хариултыг өгөхдөө бvр секундэд шилжvvлж хэлсэн гэдэг.

Харамсалтай нь, Европын хамгийн шилдэг эрдэмтдийн шалгалтыг наймхан настайдаа давж гарсан тэрбээр хоёр жилийн дараа энэ гоц авьяасаа алдсан юм. Том болсон хойноо Зера Колберн цээжээр биш юм аа гэхэд цаасан дээр бичиж байгаад ч болов vржих, хуваах vйлдэл хийхэд хvндрэлтэй болсон гэдэг.

Английн алдартай бяцхан суутнуудын нэг бол 1805 онд төрсен Жорж Биддер. Тэрбээр "тоо боддог хvv" нэрээр алдаршсан. Бичиж ч сураагvй дөрвөн настайдаа тvvний математикийн онцгой авъяас тодорчээ. Хvмvvс ямар ч тоог боддог авъяасыг нь гайхаж эхлэхэд эцэг нь хvvгээ аван аялалд гарлаа. "Минутад 120 дусал дусна гэвэл нэг куб метр багтаамжтай сав хэдэн минутад дvvрэх вэ" гэсэн бодлогыг дөрвөн настай хvv хоёрхон минутын дотор зөв бодож байсан гээд төсөөл дөө.

Зера Колберноос ялгаатай нь Жорж Биддер том болсон хойноо авьяасаа гээгээгvй бөгөөд Английн нэртэй инженерvvдийн нэг болсон юм.

Түүхэнд гоц авьяастай хүүхдүүдийн тухай нэлээдгvй зуйл тэмдэглэн vлдсэн байдаг. Жишээ нь, XXI зуунд Мексикт төрсен Мигель Мантилья хоёр настайдаа "Хэрвээ хоёрдугаар сарын дөрвөнд баасан гараг таарсан гэвэл энэ хэдэн он байсан вэ?" гэдэг асуултад хуртэл хариулж чаддаг байсан гэнэ.

Букстед хотод 1785 онд төрсен Жорж Ватсон оюун ухааны хомсдолтой нэгэн байсан ч тоо бодох гоц авъяастай байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаггvй ч хамгийн хэцvv бодлогыг бодох талаараа хэнийг ч дагуулдаггvй байсан гэнэ. Мөн тэрбээр тvvхэн vйл явдал болсон ямар нэг өдрийг нэрлэхэд хэдэн оны хэдэн сарын хэдэн, ямар гараг байсныг тvгдрэлгvй хэлдэг. Хэрвээ энэ vйл явдал тvvнийг төрснөөс хойш болсон бол өөрөө тэр өдөр юу хийж байсан, цаг агаар ямар байсныг ч санадаг онцгой ой тогтоолттой нэгэн байжээ.

Суут ухаантай зарим хvvхдvvд олон талын авъяастай байх нь ч бий. Жирийн иргэд Хейнекений гэр бvлд 1921 онд Кристиан нэртэй хүү төрсөн бөгөөд эхийн хэвлийгээс гараад хэдэн цагийн дараа үг хэлж хүмүүсийг айлгасан түүхтэй. Энэ ер бусын хvvхдийг ой хvрсэн хойно нь ном уншиж өгөхөд бvгдийг vг vсэгчлэн цээжилдэг байсан гэнэ.

XIX зууны нэрт эдийн засагч, гvн ухаантан Жон Стюарт гурван настайдаа грекээр уншдаг байжээ. Тэрбээр арав дөнгөж хvрээд Платон, Демосфений гvн ухааны бvтээлvvдийг ухаж ойлгодог байсан гэнэ.

Томас Макалей ч бас гоц авьяастай хvvхэд байжээ. Vе тэнгийнхэн нь дөнгөж vсэг холбож сурч байхад тэрбээр тvvхэн сэдвээр зохиол бичиж байв. Францын гvн ухаантан, математикч Блез Паскалийн авъяас ч багаас нь тодорчээ. Тэр 12 ч хvрээгvй байхдаа авианы дуудлагын ухааны чиглэлээр эрдмийн ажил бичжээ. Паскаль 13 настайдаа тооцоолон бодох машин бvтээсэн юм.

Бидний үеийн бяцхан суутнууд

Бидний vед ч вундеркинд буюу гоц ухаантай хvvхдvvдийн тухай сонсогддог. Ганеш Ситтапалам хэмээх долоо настай энэтхэг хvv Их сургуульд элсэж дэлхийн хамгийн залуу оюутан болсон. Тэрбээр долоо хоногт ганцхан удаа лекцэндээ суудаг ч энэ нь сурлагад нь огтхон ч муугаар нөлөөлдөггvй аж. Энэ хэмнэлээ алдалгvй суралцвал Ганеш 13 настайдаа бакалаврын зэрэгтэй болох юм.

Орос хvv Павел Коноплевыг зургаан настайд нь IQ нь ер бусын өндәр буюу 169 гэж мэргэжилтнvvд тогтоосон юм. Байгалиас заяасан гоц авъяастай тэрбээр Ломоносовын нэрэмжит физик-математикийн олимпиадын олон удаагийн аварга, эл тэмцээний хамгийн бага настай оролцогч шагналын эзэн болж байсан. Тэрбээр 14 настайдаа Зөвлөлтийн хамгийн анхны компьютерийг зохион бvтээхэд оролцож байсан бөгөөд 1987 онд "Наука и жизнь" сэтгvvлд бvтээлээ нийтлvvлж байжээ. Павел 15-тайдаа Москвагийн Их сургуульд элсэж ЗХУ-ын хамгийн залуу оюутан болсон. Хойд хөршид улс төрийн эргэлт гарч ардчилсан сонгууль явагдахад Павел Коноплев сонгуульд нэр дэвшин мөн л хамгийн залуу депутат болжээ. Тэрбээр 2000 онд уушигны артерийн бvлэгнэл гэсэн оноштойгоор нас барсан.

Мөн хэдэн жилийн өмнө Орост 11 настай хvv цахилгаангvйгээр ажилладаг хөргөгч, гурван хэмжvvрт дvрстэй зурагт зохион бvтээжээ. Тэрбээр өөрийн бvтээлээ Алтайн техникийн Их сургуулийн эрдэм шинжилгээний хурлын vеэр танилцуулсан бөгөөд эрдэмтэд тvvнийг ирээдуйн агуу зохион бvтээгч гэж зөгнөж байна. Эриесто Евгений Санчес Шайда нэртэй энэ хvvгийн гоц авьяас хоёр настайд нь илэрчээ. Дөнгөж хоёр нас долоон сартайдаа уншиж сурсан тэрбээр бас л физик, математикийн салбарт өөрийн гоц авьяасаа сорьдог гэнэ.

Иймэрхvv тvvх олныг өгvvлж болно. Хvн өөрийнхөө оюуны чадавхийн дөнгөж 5-10 хувийг л ашигладаг гэдэг. Эдгээр гоц авъяастнууд чадавхиа арай илvv ашиглаж байна уу, эсвэл тэдний ер бусын суу билэг өөр зvйлтэй холбоотой юу гэдгийг эрдэмтэд эцэслэн тайлбарлаж чадахгvй байгаа юм.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.