Тусгаарлагдаж буй иргэд сонгуульд саналаа өгөхгүй

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Одоогоор тусгаарлах байранд 1792 иргэн байгаа юм. Зургадугаар сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр тусгаарлалтад байгаа иргэд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй.

Учир нь, гадаад орноос ирсэн иргэнээр дамжиж Covid-19 зөөвөрлөгдөх эрсдэлтэй тул 28 хоног тусгаарлаж байгаа билээ. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах үндэслэлийг тусгасны нэг нь сонгуульд саналаа өгөх боломжгүй байхаар заасан аж.

Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчираад байгаа. Мөн Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгч буй мэдээллээр энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ эх оронд нь авчрахаар болсон. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулах юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.