
Зэргэлдээ хоёр байшингийн нэгэнд нь үргэлж хэрүүл маргаан, чимээ шуугиантай, нөгөөд нь НАМ ГҮМ...
Нэгэн удаа ээлжит хэрүүл дундаа эхнэр нь нөхөртөө:
- Дандаа орилж хашгичиж байх юм. Хажуу айлыг хар!
Тэднийхээс хэрүүлийн дуу чимээ сонсож байгаагүй... гээд л үргэлжлүүлэв.
Нөхөр маргааш нь хажуу айл яаж чимээ аниргүй амьдардаг эсэхийг мэдэхээр цонхоор нь сэмээрхэн шагайтал эхнэр гал тогоондоо, нөхөр диван дээрээ суугаад юм бичээд, хүүхдүүд өрөө өрөөндөө бүгд л тус бүрдээ завгүй. Гэнэт утас дуугарч тэдний нөхөр яаран босч гүйх замдаа хаалганы хажуу дахь цэцгийн савыг унагаж хагалаад, чимээгүйхэн эмтэрхийг нь хамангаа эхнэртээ:
-Уучлаарай хайраа, сандарч босоод анзааралгүй унагачихлаа гэтэл эхнэр:
- Миний буруу, би хүний хөлийн газар тавьсан байна...гээд хамт хамалцан хоёр биенээ үнсэж байгаа харагдав.
Энэ бүгдийг харсан нөхөр эхнэртээ очоод:
- Хажуу айлыг тагнаад ирлээ.
Тэднийд тэд хоёулаа буруутай учраас хэрүүл үүсдэггүй, манайд бид хоёулаа зөв учраас зөрчилддөг юм байна гэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.