Загасны тос хэрэглэхийн ач холбогдол хэмжээлшгүй их

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хүн амын нас баралтын гуравны нэгийг зүрх судасны өвчлөл эзэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

Харин Хойд туйлын оршин суугчдын ихэнх хувь нь зүрхний асуудал гэж огт мэддэггүйг ч тогтоосон байна. Үүний нууц бидний бага наснаасаа л мэддэг бүтээгдэхүүнд орших ажээ – загасны тос. Юугаар ч орлуулшгүй тосны хүчил омега – 3 болон омега – 6 нь зүрх, судасны эрүүл мэндийг хангана. Тогтмол загасны тос хэрэглээд байвал бидний бие махбодид ямар өөрчлөлт гарахыг бид судалж үзсэн юм. Үр дүн үнэхээр гайхалтай байлаа.

1. Зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл багасна

Загасны тосны олон ашиг тус дундаас хамгийн ихээр үзүүлэх эерэг нөлөө бол бие махбодь дахь холестерины хэмжээнд нөлөөлөх – “муу” холестерны хэмжээг бууруулна. Тосны хүчил болох омега-3 болон омега-6 нь загасны тосонд агуулагддаг. Эдгээр бодис нь триглицеридийн хэмжээг бууруулж зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэлийг багасгана, судасны хана зузаарахаас хамгаална, мөн цусны даралтыг тогтворжуулж өгдөг байна.

2. Сэтгэн бодох чадвар илүү уян хатан, хурдан болно

Омега-3-т агуулагдах докозагексаенийн хүчил нь мембрамын эсийн эрүүл байдлыг хангаж, мэдрэлийн эсийг харилцан нөлөөллөө үзүүлэхэд тусалдаг. Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд загасны тосыг нэмэлт тэжээл байдлаар хэрэглэх бүрэн боломжтой. Олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад, загасны тос нь тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж байгааг тогтоожээ, мөн хариу үйлдэл үзүүлэх хурд, шийдвэр гаргах хурд түргэсэж байгааг ч тогтоосон байна.

3. Дархлаа сайжирна

Олон улс оронд бүрэн ханасан тосыг жирийн хоол хүнсэндээ нэмж хэрэглэж заншжээ – жишээ нь, тос болон маргарин. Омега-3-ын нэмэлт эх сурвалж нь простагланидины ялгаруулалтад нөлөөлдөг буюу дархлааг дэмжиж бие махбодь халдвартай тэмцэх үйлдлийг идэвхжүүлдэг байна.

4. Авхаалж самбаа сайжирна

Майкл Хачинсон өөрийн “Faster: The Obsession, Science and Luck Behind the World’s Fastest Cyclists” номондоо бичихдээ, түүний 100% итгэлтэй байгаа нэг л зүйл бий – тосны хүчил болох омега – 3 нь үнэхээр үйлчилдэг гэжээ. Эрдэмтдийн батлан хэлж байгаагаар: зааврын дагуу нэмэлт тэжээл байдлаар хэрэглэсэн загасны тос нь урт удаан бэлтгэл сургуулилтын явцад биед шингэж эрч хүч болон ашиглагддаг. Ингэснээр гликогены нөөцийг хэмнэж дараагийн бүр ч эрч хүчтэй дасгал хийхэд хэрэг болно гэжээ. Үүний үр дүнд тамирчин удаан хугацаанд хүнд ачаалал авах чадалтай байдаг байна.

5. Тулгуур хөдөлгөөний системийн өвчлөлөөр өвдөх эрсдэл буурна

Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн далайн эрэгт амьдарч загасаар хооллодог хүмүүсийн дунд үе мөчний өвчин бага байгааг тогтоожээ. Энэ нь тостой холбоотой гэж үзсэн байна: тосгүйгээр үе мөч уян хатан чанараа алдана, үр дагаварт нь амархан бэртэж гэмтэж эхэлдэг ажээ. Артритыг эмчлэх зориулалтаар загасны тос хэрэглэхэд үр нөлөө багатай хэдий ч тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд өндөр үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоожээ.

6. Бэлтгэл сургуулилтын дараа богино хугацаанд сэргэнэ

Омега-3-ын үр нөлөөг судлах зорилгоор судалгаанд оролцсон хүмүүсийг ажиглахад – хүнд бэлтгэл сургуулилтын дараа булчингийн өвдөлтийг багасгаж, үрэвсэл дарж байгааг тогтоов. Мөн цаашлаад хулгана дээр хийсэн туршилтаас харахад, бүрэн ханаагүй тосны хүчил нь мэдрэлийн эсийг бэртэл гэмтэл болон үхжихээс хамгаалж байгааг тогтоов. Энэ бүх дүгнэлт юу хэлэх гээд байна вэ гэвэл, загасны тосны байнгын хэрэглээ нь таныг супермен болгохгүй ч гэлээ эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийхэд тус болно гэж үзнэ.

7. Стрессийг хялбархан даван туулна

Ачаалал дааж сурахаас гадна стрессийг даван туулах хүч чадалтай болно. Бүрэн ханаагүй тосны хүчил нь серотонины ялгаруулалтад нөлөөлнө – бие махбодийн өөдрөг сэтгэл санааг хариуцсан даавар. Зарим нэг тохиолдолд загасны тосыг анхаарал төвлөрөл муу хүүхдүүдэд бичиж өгдөг байна. Өөр бусад баримтуудаас харахад, загасны тосыг шизофрений болон өөр бусад мэдрэлийн өвчлөлтэй хүмүүст хэрэглэхэд үр дүнгээ өгч байгааг илрүүлжээ.

8. Нүдний даралтыг багасгана

Нүдний даралтаар шаналж буй өвчтөндөө эмч нар загасны тос бичиж өгдөг. Учир юунд оршино вэ гэвэл, тосны хүчилд нүдний шингэнийг тэнцвэржүүлэх бодис агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл нүдний даралт багасгахад нөлөө үзүүлнэ. Загасны тос эмийг бүрэн орлоно гэж үзэж болохгүй. Гэхдээ зарим нэг мэргэжилтнүүд омега-3-ыг нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэж болно гэж үзэж байна.

9. Нэмэлт амин дэм, эрдэс бодисын эх сурвалж болно

Шүүгээгүй загасны тос нь өөртөө маш их олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулж байдаг. Чухам ямар бодис агуулагдах нь загасны төрлөөс хамаарахаас гадна шүүж цэвэрлэсэн тос бол өөр бусад хүчин зүйлс ч хамаарахыг анхаарна уу. Тиймээс загасны тосыг амин дэмийн нэмэлт гэдэг утгаар бүрэн хэрэглэх боломжгүй. Гэсэн хэдий ч загасны тос нь А амин дэмийн эх сурвалж болдог бөгөөд үс хугарахаас хамгаална, Д амин дэм нь кальци болон фосфор тээвэрлэхэд нөлөөлнө. Загасны тосыг нэмэлтээр хэрэглэхэд Д амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлж болно гэж үзэж байна – рахитыг эмчлэх зорилгоор хүүхдүүдэд өгдөг практик бий ажээ.

10. Арьс эрүүл өнгө төрхтэй болно

Загасны тосны арьсанд үзүүлэх нөлөө нь омега-3-ын ач тус юм – арьсны уян хатан чанарыг хангах, үрчлээнээс хамгаалах коллагены ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Нас болон байнгын стресс нь коллагены хэмжээг багасгадаг, үр дагавар нь арьс хуурайшиж, унжиж эхэлдэг ажээ. Бүрэн ханаагүй тосны хүчил нь батга гарахаас ч хамгаалж чадна. Бүх төрлийн тосны хүчил дундаас чухам омега – 3 л арьсанд эерэг нөлөө үзүүлдэг – шарх эдгэрэлтийг хурдасгана, архаг үрэвслийг дарна.

11. Хоолны дэглэм барихад тусална

Загасны тосны тогтмол хэрэглээ нь идэх хүслийг дарж хоолны дэглэм баримтлахад сайнаар нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар омега-3-ын нэмэлт хэрэглээ нь “муу” өөх тосыг задлах замаар шимэгдүүлж байдаг байна. Өөрөөр хэлбэл бие махбодь өөх тосоо хуримтлуулахын оронд эрч хүч болгон шатаахад нөлөөлнө. Хоолны дэглэм барих зорилгоор загасны тос хэрэглэх гэж байгаа бол калорийг нь нарийвчлан тооцох ёстойг анхаарна уу.

Ямар загасны тос сонгох вэ?

Загасны тос сонгохдоо юуны түрүүнд юугаар хийснийг нь сайтар анхаарна. Ихэвчлэн сагамхай загасны элэгнээс гаргаж авна – маш энгийн бөгөөд хямд төсөр арга юм. Гэхдээ шилдэг арга биш гэдгийг анхаараарай. Элэг – хоргүйжүүлэх эрхтэн, амьдралын явцад уг эрхтэнд маш их олон төрлийн хорт бодис, хортой метаболитууд хуримтлагддаг. Загасны махнаас, тэр дундаа булчингийн эсээс гаргаж авсан загасны тос нь өндөр чанартай гэгддэг. Загасны хувьд үнэтэй загасны төрлүүд хамаарна (жишээ нь, яргай зэрэг улаан загасны мах).

Загасны тосны шим тэжээлийг эрүүл мэнддээ хор хөнөөлгүй авахын тулд зөв хэрэглэж сурах хэрэгтэй.

Юуны түрүүнд загасны тос хэрэглэх гэж байгаагийн үндсэн зорилгоо тодорхойлно, мөн гаж нөлөөг нь судалж үзсэн байх ёстой. Хэрэглэх гэж байгаа загасны тосны заавартай бүрэн танилцаж, эмчтэй заавал зөвлөсөн байна. Загасны харшилтай бол мөн бамбай булчирхай, бөөр, хоол боловсруулах эрхтний, шээсний замын системийн өвчлөлийн үед загасны тос уухаас татгалзах хэрэгтэй. Үүнээс гадна цусан дахь холестерины хэмжээ их бол загасны тос уухыг хориглодог. Жирэмсэн болох хөхүүл эхчүүд ч гэсэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Дархлаа сэргээх болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уух гэж байгаа бол намар, өвлийн улиралд 1-3 сарын хугацаанд ууна. Биеийн хүчний ачаалал их авдаг эсвэл хоолны дэглэм барьж байгаа бол хэрэглэх тунг нэмэгдүүлж болно. 

Хэрэглэхэд тохиромжтой цаг – хоолны үеэр эсвэл дөнгөж хоол идсэний дараа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.