Жирэмсний хордлогыг хэрхэн хөнгөвчлөх вэ

Twitter Print
2021 оны 04-р сар 03-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН ХОРДЛОГО, ТҮҮНИЙГ ХӨНГӨВЧЛӨХ АРГУУД, ХОРДЛОГЫГ ӨДӨӨДӨГ ЗҮЙЛС

Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг бол ховор тохиолдолд гэнэт илэрч болно. Харин ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна. Хүнд хөнгөний хувьд эмэгтэй хүн болгонд, жирэмслэлт бүрийн үед харилцан адилгүй илэрдэг.

Дотор муухайрах шинж ихэвчлэн жирэмсний 6 долоо хоногийн үеэс илэрдэг боловч зарим үед 4 долоо хоногоос эхлэж болно.

Жирэмсэний хугацаанд дотор муухайрах шинж илэрсэн эмэгтэйчүүдийн тал хувьд нь жирэмсний 14 долоо хоног гэхэд энэ зовиур бүрэн арилдаг бол ховор тохиолдолд жирэмсний дараагийн үеүүдэд илэрч болохын зэрэгцээ бүх л явцын туршид үргэлжилж болдог байна.

Жирэмсний эрт үеийн хордлогын шалтгаан бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгаа боловч жирэмсэн үед эмэгтэй хүний биед гардаг физиологийн олон өөрчлөлтүүдийн хавсарсан нөлөөнөөс болдог гэж таамагладаг.

Энэ шинж тэмдэгүүд хөнгөн болон дунд зэргээр илэрвэл таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хэрэв та жирэмсний эхний гурван сарын хугацаанд жин нэмээгүй бол санаа зовсны хэрэггүй. Эрт үеийн хордлого багасаж арилахын хирээр хоолны дуршил сайжирч биеийн жин нэмэгдэж эхлэх болно.

Жирэмсний эрт үеийн хорлогыг хэрхэн хөнгөвчлөх вэ?

Доорх аргууд нь таны зовиурыг багасгахад тус болох болно.

- Давслаг

- Ус өөртөө их хэмжээгээр агуулсан хүнс

- Эрүүл өөх тос агуулсан

1. Цагаан гаа

Цагаан гаа нь ходоод гэдэсний, далайн өвчин, дотор муухайрах, толгой өвдөх өвчнүүдийг эмчлэх хамгийн энгийн хүнс юм.

Цагаан гааг та дараах байдлаар хэрэглэж болно.

- Хатаасан цагаан гаа /зажлах байдлаар/

- Цагаан гаатай талх

- Цагаан гаатай цай

- Цагаан гаатай ус /лимон, зөгийн балтай, халуун, хүйтэн аль нь байсан болно/

2. Давстай жигнэмэг

Өглөө сэрээд орноосоо босолгүйгээр 1-2 ширхэгийг идэх хэрэгтэй.

- Цагаан будааны жигнэмэг

- Овъёосны жигнэмэг

- Попкорн /давстай нь/

- Давсалсан самар

- Газрын самрын тостой талх

3. Жимс

3.1 Нимбэг:

Нимбэг нь сэтгэл санааг өргөж өгөхөөс гадна сайхан үнэртэй байдаг тул таны дотор муухайрах өвчинд тус болж чадна.

- Үнэрт мэдрэг байгаад таны дотор муухайраад байгаа бол зүсэм нимбэгийг үнэрлээд үзээрэй. Таны дотор муухайрах мэдрэмжийг багасгаж өгнө

- Нимбэгний эфирийн тосыг биедээ авч явах хэрэгтэй

- Өглөө юм идэхээсээ өмнө аяга нимбэгний шүүстэй ус уугаад үзээрэй.

- Нимбэгний шүүсийг салад амтлагчиндаа нэмж өгөн хэрэглэж болно.

- Нимбэгний шүүсийг цайндаа нэмэн ууж үзээрэй

3.2 Гадил:

Гадил жимс нь чихэрлэг бөгөөд калигаар баялаг байдаг ба нэг ширхэг гадил нь таны дотор муухайрах байдлыг дарж өгнө.

3.3 Тарвас:

Та биеийн шингэнийхээ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бол тарвасыг сонгоод үзээрэй. Тарвас өөртөө усыг их хэмжээгээр агуулсан байдаг.

3.4 Олив:

Олив нь давслаг бөгөө эрүүл өөх тостой байдаг нь таны дотор муухайралтыг намжааж өгөх болно. Оливыг та хүнсэндээ салад, пицца, зууш байдлаар хэрэглэж болно.

3.5 Алим:

Алим нь ислэг ихтэй байдаг байна.

4. Сүүн бүтээгдэхүүн

4.1 Тараг:

Ямар ч чихэр агуулаагүй таргийг сонгон аваарай.

4.2 Бяслаг:

Та хатуу бяслаг сонгон аваарай.

5. Уургаар баялаг хүнс

- Чиа үр

- Самар

- Самрын тос

- Наранцэцгийн үр

- Хулууны үр

- Шош

6. Аминдэмээр баялаг хүнсний ногоо

6.1 Төмс:

Төмс нь ходоодны илүүдэл хүчлийг шингээж авдаг байна.

- Жигнэсэн төмс

- Шарсан төмс

- Төмсний салад

- Төмсний нухаш зэргээр хэрэглэж болно

6.2 Даршилсан өргөст хэмх:

Даршилсан өргөст хэмх нь давслаг байдаг тул дотор муухайралтыг дарж өгдөг.

7. Амин дэм

7.1 Омега-3 аминдэм

Омега – 3 тосны хүчил хоол боловсруулах эрхтний эмгэгийн үрэвслийг бууруулахад тусалдаг байна. Та уухаасаа өмнө эмчээсээ асуугаарай.

7.2 Витамин В6-н нэмэлт:

Витамин В6-г таблетик хэлбэрээр уухаас гадна хүнсээр авч болно.

- Бор будаа

- Хүнсний ногоо

- Шар буурцаг

- Газрын самар

- төмс

8. Шингэн уух зүйлс

8.1 Ус

Усыг та дангаар нь ууж чадахүй байвал цагаан гаа, нимбэг, зөгийн бал зэргийг нэмэн ууж болно.

8.2 Хийжүүлсэн ус:

Хийжүүлсэн усыг байнга уух нь зохимжгүй ч дотор муухайралтыг маш сайн дарж өгдөг.

8.3 Ургамлын цайнууд:

- Бөөрөлзгөний навчин цай

- Алтантовч буюу балжингаравтай цай

- Халгайн навчин цай

- Гааны навчин цай

- Гангын ханд эсвэл гангатай цай

8.4 Смүүти

Хэрэв та ямар нэгэн зүйл идэж ууж чадахгүй байгаа бол смүүти хийгээд уугаад үзээрэй.

- Гадил-цагаан гаа

- Гүзээлзгэнэ – цагаан гаа

Мөн хоол хүнснээс гадна цэг дарах, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах нь танд туслах болно.

ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН ХОРДЛОГО, ТҮҮНИЙГ ӨДӨӨДӨГ ЗҮЙЛС

Өлсөх - Хэрэв та өлсвөл дотор муухайрч магадгүй юм. Бага зэргийн хоол байнга ойрхон идэж, унтахаасаа өмнө, сэрснийхээ дараа шууд орноосоо босолгүйгээр бага зэргийн идэх юм идээрэй.

Үнэрлэх байдал нэмэгдэх - нэг сонирхолтой шинж тэмдэг бол үнэрлэх мэдрэмж нэмэгддэг байдал юм. Та элдэв үнэр үнэрлэх, хурц үнэр мэдрэх зэрэгт дотор муухайрч, бөөлжиж болох юм

Халуун - халуун уур амьсгалд жирэмсэн байх нь тийм ч таатай биш юм. Халуун цаг агаар нь дотор муухайралтыг ихэсгэдэг тул та халуунд тохируулан хувцаслаарай.

Далайн өвчин – Далайн өвчин буюу хөдөлгөөний өвчин, машины арын суудалд явах үед

Дотор муухайралтыг нэмэгдүүлдэг хоол хүнс:

- Их хэмжээний сонгино, сармис

- Халуун ногоо ихтэй хоол

- Хүчиллэг ихтэй хоол

- Каффейн

- Чихэрлэг хоол хүнс

- Хурц үнэртэй хоол хүнс

- Тостой хоол хүнс

Шүд угаах, шүдний оо

Та хоол идсэнийхээ дараа шүдээ угаах зуршилтай бол түр азнаад үзээрэй. Жирэмсэн үед амны хөндийн эрүүл мэнд маш чухал боловч хоол идсэний дараа шууд шүдээ угаах нь дотор муухайруулдаг байна. Тиймээс та дор хаяж хоол идсэнийхээ дараа 30 минут болоод шүдээ угаагаарай.

Үнэрт мэдрэг болсон жирэмсэн эхчүүд зарим тохиолдолд шүдний ооны үнэрээс болж дотор нь муухайрдаг байна. Тийм бол та үнэр багатай эсвэл үнэргүй шүдний оо хэрэглээд үзээрэй.

Хурц үнэрээс хол байгаарай.

Хурц үнэртэй хоол хүнс, үнэртэй ус, бусад үнэрт биеийн тос мөн таны нөхөрийн хэрэглэдэг үнэртэй ус зэрэг нь таны дотрыг муухайруулж байвал хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Эх сурвалж: Sweet Mommy

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.