Хятад иргэд эртний эдлэл хил давуулахыг завджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн алба хаагчид нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ.

Монгол Улсад аялал жуулчлалын гэрээгээр орж ирсэн Хятадын иргэн 40-45 насны хоёр эрэгтэй барилгын ажил хийх явцдаа вааран савтай, алтан шар өнгөтэй бурхан, ембүү эртний цаасан болон гуулин зоос мөн хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйлс олж, дээрх зүйлсийг БНХАУ руу хууль бусаар гаргахаар бэлтгэсэн байжээ.

Мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтэй этгээдүүдийг Баянгол нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Сэжигтэй этгээдүүдээс  хураан авсан эд зүйлс нь цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орцтой эд зүйл болох нь шинжилгээгээр тогтоогдоод байгаа аж. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Г.Ганаа 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.