Коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас Австрали муж хоорондын хилээ хаажээ

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Австралийн Мельбурн хотод коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын хамгийн олон хүн амтай хоёр муж болох Виктория болон Нью Саут Уэльс муж хоорондын хилээ ирэх лхагва гарагаас хаахаар болжээ.

Виктория мужийн нийслэл Мельбурн хотод өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд КОВИД-19 өвчний хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэн нь Австрали даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын 95 гаруй хувь нь болоод байгаа аж. Нью Саут Уэльсээс бусад мужууд Виктория мужтай хиллэдэг хилээ хэдийн хаасан бол Нью Саут Уэльс муж өдийг хүртэл муж хоорондын хилээ нээлттэй байлгаж байсан юм.

Виктория мужийн Ерөнхий сайд Дэниэл Эндрюсийн мэдээлснээр тэрээр Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон болон Нью Саут Уэльс мужийн Ерөнхий сайд Глэдис Бережиклян нартай асуудлыг хэлэлцсэний эцэст коронавирусын тархалтыг хяналтандаа авахад муж хоорондын хилээ хаах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ. Түүнчлэн хоёр муж харилцан хилээ хааснаар нийгэм, эдийн засагт ноцтой нөлөө үзүүлнэ гэдгийг ч онцолжээ. Виктория мужид энэ даваа гарагийн байдлаар коронавирусын халдвар авсан 127 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус мужид бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Broken Hill seeks exemption to SA coronavirus border closure as ...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригчид коронавирусын халдварын голомт үүссэн 9 хотхонд хатуу хөл хорио тогтоожээ. Хөл хорионд 3000 орчим иргэн хамрагдаж байгаа аж. Коронавирусын цар тахал дэгдсэнээс хойш Австрали улс тус цар тахлыг хяналтандаа авч чадсан цөөн хэдэн орны нэг болсон билээ. Өнгөрсөн 1-р сараас хойш тус улсад коронавирусын халдварын нийт 8500 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 105 хүн нас барсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.