Дархлаа ба ХАВДАР

Twitter Print
2022 оны 03-р сар 27-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Дархлааны систем гэж ярьдаг боловч тийм систем байдаггүй. Сэрээ булчирхай, хоолойны мах, дэлүү, олгой, чөмөг, лимфийн систем энэ бүгд нийлж дархлааг бий болгодог. Дархлааны гранулоцит, моноцит, лимфоцит, базофил, фагоцит, В-эс, Т-эс, NK-эс интерферон зэрэг эсүүдийн тусламжтайгаар организмыг өвчлөхөөс хамгаалж байдаг.

Эдгээр эсүүд нь бүх төрлийн вирус, бактери, мөөгөнцөр, хөгцийг устгахаас гадна харшил үүсгэдэг бодисыг саармагжуулж өвчин үүсэхээс хамгаалдаг. Сэрээ булчирхай нь өвчүүний ард байрладаг ба дархлааны олон эсийн өсөлтийг хянадаг ба ялангуяа Т-лимфоцитод нөлөөлж байдаг. Хүүхдэд 12 настай болоход энэ булчирхай хамгийн том хэмжээтэй болдог ба энэ насны орчим хамгийн цөөн эндэгдэл тохиолддог. 20 наснаас хойш энэ булчирхай багассаар 60 насанд үзэмний хэмжээтэй болтлоо багасдаг тул энэ насны хүмүүс ихээр өвчилдөг байна. Сэрээ булчирхай бага болоход дэлүү, чөмөг 2 идэвхитэй болж түүний үүргийг нөхөн гүйцэтгэдэг.

Дархлааны эсүүдийн тоо цөөрөх юмуу үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон үед дархлаа суларсан байна гэж үздэг. Өвчтэй байх , удаан хугацаагаар өлсгөлөн байх, хөгшрөх, зарим нэг эмийн бодис, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, стресс, химийн бодис, хүнд металлууд дархлааг байхгүй болгодог. Дархлаа сулрахад хамгийн түрүүнд Т, В лимфоцит багасаж үүргээ биелүүлж чадахгүй болдог. Цагаан эс унтамхай болж өвчин үүсгэгчийг олж очиж устгаж чадахгүй. Глютатионы тоо багасдаг ба энэ үед СD8-эс бага болж NK эсийн тоо цөөрч өвчин үүсгэгчийг устгаж чадахгүй болдог. Цусны рН 6,2 болоход дархлааны эсүүд хавдрын эсийг олж очиж устгаж чадахгүй болдог. Ийм үед хорт бодис хуримтлагдаж, цусны эргэлт саарч, эсийн амьсгал алдагдаж хорт хавдраар өвчилдөг. Хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдрын өвчтэй хүмүүс өвчинтэйгээ тэмцэхийн тулд дархлааны эсүүдийг сэргээж ажиллагаатай болгох тухай өнөөгийн анагаах ухаан ярихгүй байгаа. Дархлаа судлаачид маань дархлаагаа дэмжихийн тулд идээд, унтаад, тайван байвал болчих юм хэлж байгаа нь эрүүл нярай хүүхдийн тухайд байж болох ч баахан антибиотик ууж хамаг бактериа үхүүлсэн, агаарын бохирдлоор өдөр бүр хордож байгаа монголчуудад энэ үг нэг их тус болохгүй болуу. Өвчлөхгүй байвал дархлаа сайн байна гэж таамаглаж болох боловч бүх насаараа өвчлөхгүй байж байгаад ганц өвчин тусаад бурхан болсон тохиолдлыг эмч бүр мэдэж байгаа.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх болон байгаа өвчнөө эмчлэхэд дархлааны эсүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин, минерал, гэдэсний бактери, антиоксидант бодисоор дархлааны эсийг олшруулж, үйл ажиллагааг нь хэвийн болгож болдгийг судлаачид баталсан байна. Ингэхгүйгээр өвчнөөс сэргийлж, байгаа өвчнөө эмчлэх боломжгүй гэдгийг ч бас баталсан байгаа. Лимфийн булчирхайд үүсдэг лейкоцитийг лимфоцит гэдэг ба энэ эс хавдрын эстэй тэмцэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид баталсан байна. С-витаминыг 18 гр-р уухад лимфоцит өмнөх хэмжээнээсээ 4 дахин олон болдийг баталсан тухай өмнөх бичлэгт бичсэн байгаа. Хойд мөсөн далайд Английн судлаачдын эмчээр жил шахуу ажиллахдаа С-витамины нөлөөгөөр иммуноглобулин G,M( IgG, IgM) гэдэг дархлааны эсүүд олон болсон байсныг dr. Vallance (1977) анх удаа баталсан байна. 20 эрүүл оюутанд өдөр бүр 1 гр С-витамин уулгахад 75 хоногийн дараа IgA,IgG, IgM цусны сийвэнд ихэссэн байжээ. (Prinz болон бусад 1977, 1988) Өдөр бүр 250 мг С-витамин уухад цусны цагаан эс фагоцитийн үйл ажиллагаа явуулж чадахгүй ба үүний тулд наад зах нь 1-6 гр С-витамин хэрэглэх ёстой болохыг Шотландын судлаачид баталсан байна.

NK(natural killers) гэдэг дархлааны эс вирус болон хавдрын эсийг бусад эсээс хамгийн түрүүнд очиж устгадаг ба энэ эсийн үйл ажиллагааг С, Д, Е-витамин, мөнгө, хүн орхоодой, NAC зэрэг бодисууд сэргээдэг байна. Бүдүүн гэдэсний хавдартай өвчтөнүүдэд 750 мг Е-витамин 14 хоног өдөр бүр уулгахад CD-4 , T-лимфоцит , интерлеукин-2, гамма-интерферон зэрэг дархлааны эсүүд ихэнх өвчтөнүүдэд ихэссэн байжээ. Е-витамин уушигны хавдраас 61% сэргийлнэ гэж судлаачид баталсан. Уушигны хавдраас ийм хэмжээтэй хамгаалдаг юм бол бусад хавдраас мөн адил хамгаалах нь мэдээж. Е-витамины нэг хэлбэр болох токотриенол элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, уушиг, цус, түрүү булчирхай, арьс, булчирхай, савны амсрын болон хөхний хавдрын өсөлтийг удаашруулдаг болохыг эрдэмтэд баталсан байна. Д-витамины дутагдал 17 төрлийн хавдар үүсгэдэг болохыг судлаачид хэлсэн. Хавдрын өвчтэй бүх хүнд Д-витамин байхгүй болсон байдаг.

1179 цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар Д-витамин бүх төрлийн хорт хавдраас наад зах нь 60% хамгаалдаг болохыг судлаачид баталсан байна. К2 гэдэг витаминыг тогтмол хэрэглэвэл хавдраас 30% хамгаалдаг болохыг 2400 хүнд 10 жил хийсэн судалгаа харуулсан байна. Өөр нэг судалгаагаар К2 витамин уушигны бүх төрлийн хавдрын өсөлтийг сааруулдаг болохыг нотолсон ба түрүү булчирхай, элэг, цусны хавдарт сайнаар нөлөөлдөг нь бас батлагдсан. А-витамины нөлөөгөөр жижгэрч байгаа сэрээ булчирхай томорч, цусны цагаан эсүүдийн тоо нэмэгддэг байна. Хөхний хавдраар өвчилсөн эмэгтэйчүүд бүгд А-витамины дутагдалтай байдаг гэнэ. Nutrition Action Healthletter сэтгүүлд 1993 онд Филадельфи хотын Хүүхдийн Клиникийн судлаачдын судалгаа хэвлэгдсэн ба энэ судалгаагаар жирэмсэн болоод эхний 6 долоо хоногт мультивитамин уугаагүй эмэгтэйчүүдийн хүүхдүүд хавдраар өвчилж байна гэсэн дүгнэлт хийсэн байна. В-витамин дархлааны эсүүд түүний дотор Т-лимфоцитийг идэвхжүүлдэг байна.

Хавайн Их Сургуулийн Хавдрын Төвд 1412 эмэгтэйд судалгаа хийж В6 витамин дутагдахад хөхний хавдраар өвчилдөг болохыг баталсан байна. В3-витамин(ниацинамид) хавдраас урьдчилан сэргийлдэг ба хавдрын өсөлтийг удаашруулдаг болох нь батлагдаад олон жил болж байгаа. В2, В8, В17 хавдрын өсөлтийг зогсоодог ба бусад В-витаминууд элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулдаг ба бодисын солилцоог сайжруулж, эсийн амьсгалыг сэргээж, дархлааг дэмждэг байна. Тиймээс сайн чанарын В-витамины комплекс хэрэгтэй. Хорт хавдар, аутоиммунный өвчтэй, элэгний өвчтэй бүх хүний организмын хамгийн гол антиоксидант бодис глютатион нь багассан байдаг тул глютатионыг сэргээх шаардлагатай бөгөөд үүний тулд өдөрт R-ALA 100 mg-3 удаа, NAC 500mg-2 удаа, SELEN 200 mcg-1 удаа уух ёстой. Өвчүүн дээрээ өдөр бүр 20 секундын турш тогшвол сэрээ булчирхайг сэргээдэг болохыг эрдэмтэд баталсан байна. Thymus Protein A гэдэг бэлдмэлийг dr. Beardsley хийж 1997 онд патент авсан байна. Уг бэлдмэл Т-4 эсэд нэвтэрч бусад Т-лимфоцитын эсийг сэргээдэг ба энэ бэлдмэлийг одоогоор хамгийн сайн нь гэж үздэг байна. Del-Immune V гэдэг Оросын бактериологийн зэвсгийн эсрэг гарган авсан бэлдмэл дархлааны интерлеукин 1, интерлеукин 6, NK, B,T эсүүд болон фагоцитыг идэвхжүүлдэг тул бас л хавдраас хамгаална.

Мөн Оросын АСД гэдэг бактериологийн зэвсгийн эсрэг бэлдмэл дархлааг идэвхжүүлж хавдраас хамгаалдаг, хавдрын эсийг үхүүлдэг болох нь батлагдаад удаж байгаа. Антиокстдант бодисууд дархлааг дэмжиж хавдраас хамгаалдаг. Спирулина антиоксидант бодис бөгөөд 100 гаруй төрлийн бодис агуулж иммуноглобулиныг нэмэгдүүлдэг ба цусыг төлжүүлж арьс, ходоод, гэдэс, элэгний хавдрын өсөлтийг сааруулдаг болох нь батлагдсан байна. Астаксантина антиоксидант үйлчилгээтэй, интерфероныг ихэсгэж дархлааг дэмждэг ба цус шингэлж үрэвслийг багасгадаг. Resweratrol усан үзэмд байдаг антиоксилант, эсийн ДНК гэмтэхээс хамгаалдаг, туяаны нөлөөгөөр чөмөг гэмтэж цус бага болохоос хамгаалдаг ( агаан эсийн тоог олшруулдаг). Арьсны хавдарт 98% үр дүнтэй гэдгийг Сан Антонио хотын Health Science Center гэдэг их сургуулийн эрдэмтэд баталсан. Гэдэсний ашигтай бактерийн тоо цөөрөхөд хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг(дархлааны 80%-г гэдэсний ашигтай бактери бүрдүүлдэг). Гэдэсний бактерийн бүтэц нь алдагдахад олон төрлийн хавдар түүний дотор хөхний хавдраар өвчилдгийг Чикаго хотын Rush University Medical Centre-н эрдэмтэн dr. Multu баталсан байна.

Монголд жилдээ 5000 гаруй хүн хавдраар өвчилж, 4000 шахуу хүн амь насаа алдаж байна. Энэ тоог 80-90% болтол багасгах боломж бидэнд бий. Үүний тулд: Ходоод хүчиллэг байж, ферментүүд хэвийн ялгарч, гэдэсний ашигтай бактери нь олон байх ёстой. Мөн витамин, минерал, антиоксидант бодисууд болон амин хүчлийн дутагдлыг нөхөж, организмын гол шүүлтүүр болох элгээ цэвэрлэж элэгнийхээ ажиллагааг сэргээж байвал бид хорт хавдраас айхгүй байж болно. С-витамин, Д-витамин, гэдэсний бактери энэ 3 дутагдлыг арилгах ёстой. С-витамин 3-5 гр өдөр бүр, өвөл 5-10 гр хэрэглэх ёстой. Д-витаминыг цусанд эрүүл хүн 50-80 нг/ мл, амархан өвчилдөг хүн 80-120нг/мл байлгах ёстой. Үүний тулд Д-витаминыг 10-20 мянгийг өдөр бүр ууж дээрх хэмжээнд хүргээд тунгаа багасгаж 5-10 мянган оун-р өдөр бүр ууна. Монголчуудын Д-витамины шинжилгээг даатгалд хамруулж жилд 2 удаа үздэг болгоё.

Гэдэсний бактерийг байнга нөхөн сэргээхийн тулд Оросын эрдэмтэн Шаблин-ны гарган авсан бактерийн бэлдмэлийг тогтмол хэрэглэх. 40-өөс дээш насны хүмүүсийн ходоодны хүчлийг жил бүр даатгалаар үзэж ходоодны хүчлийг 1,2-3,5 рН хооронд байлгавал ходоодны хавдраар өвчлөхгүй. Ходоодны хүчлийг байхгүй болгож, ходоодны ханыг маш хүчтэй хатингаршуулдаг махны шөлийг аль болох уухгүй байж махыг зөөлөн болтол удаан болгож идэж хэвших. Махан хоолны дараа фермент ууж (панкркатин болон бусад) хоолны шингэцийг сайжруулна. Харин Хеликобактерийн тухай ярихаа бүрмөсөн зогсоох ёстой. Сүүлийн 30 жилд энэ бактерийг устгах эмчилгээ хийж ходоодны хавдрыг "цэцэглүүлсэн".

Академич Болотовын хийсэн "Болотовын бальзам"-г эмийн сан болгонд байлгаж 40-өөс дээш насны хүн бүрт уулгаж хэвшүүлэх. Хавдрын эмч нарын зөвлөгөө гэж авах юм алга, тэд энэ зөвлөгөөгөөрөө бусдыг байтугай өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй. Тэдний номон дээр худлаа бичсэн байгаа, яагаад гэвэл хавдраар өвчлүүлэхгүй болгочихвол хавдрын бизнес дампуурах болно. Хавдар бол маш том бизнес.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (112.72.2.34) 2021-01-23 16:25
      • 0
      • 0

      Bolotov-n balisam gej yu ve yadag ed ve?

      Хариулах

    • Zochi

      (112.72.2.34) 2021-01-23 16:22
      • 0
      • 0

      Yagaad ve ter Helicobakter-s chin bolj hodoodnii hatangirshil uusch havdar bolood bn geed bga shu de!Tegehleer Hbacter-g emchleh zailshgui heregtei biz de?

      Хариулах