Хатан хааныг хороохоор төлөвлөж байжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Их Британийн хатан хааны амь насанд халдахаар төлөвлөж байсан лалын шашинтан дөрвөн хүнийг цагдаагийнхан саатуулсан тухай "www.dailymail.co.uk" мэдээлжээ. Тэд өнгөрсөн баасан гаригт Лондон хотноо зохион байгууллагдсан "Дайнд болон зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр амь алдсан Британи цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх" арга хэмжээнд хатан хааныг оролцох үеэр амь насанд халдахаар төлөвлөж байсан гэж цагдаагийханд ярьжээ.

Цагдаагийнхан 19-27 насны дөрвөн этгээдийг саатуулсан байна. Тэдний нэг 19 настай Юсуф Саидыг Хай-Уиком дэх гэрээс баривчилсан аж. Дээрх хэргээс болж Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.

"ВВС" агентлаг "Хатан хааны аминд халдахын завдсан гэмт этгээдүүд Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлтэй холбоотой байж магадгүй. Тэгэхдээ энэхүү мэдээллийг батлаагүй ч баригдсан дөрвөн этгээдийн хоёр нь Иракийн иргэд байсан" гэж бичжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.