Амны хаалт их хэмжээгээр нөөцөлсөн хоёр этгээдийг баривчилжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 07-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Индонезийн цагдаагийн алба хаагчид Жакарта хотноо хоёр удаагийн тусгай ажиллагаа явуулж, 60000 амны хаалтыг хураан авч, их хэмжээгээр нөөцөлсөн хэрэгт сэжиглэн хоёр этгээдийг баривчлан саатуулжээ.

Индонезийн төрийн мэдээллийн “Антара” агентлагийн мэдээллээр коронавирусын халдварын тархалттай холбогдуулан их хэмжээний ашиг хонжоо олохыг завдсан хэд хэдэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа аж.

Индонезийн Хууль зүйн сайд Мохаммад Махфуд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Үүссэн нөхцөл байдлыг далимдуулан их хэмжээний ашиг олох зорилгоор зохиомол хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүн нөөцөлж, улмаар үнээ өсгөж буй үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцно" хэмээгээд “Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэнэ” хэмээжээ.

Indonesian police seize 60,000 stockpiled face masks-н зурган илэрц

Эх сурвалж: CNN 

Г.Ананд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.