Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзав

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төрийн байгуулалтын байган хорооны өнөөдрийн хуралдаанаар Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.

Уг хуулийн төслийн агуулга нь бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай юм. Засгийн газар энэхүү төслийг дэмжээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдэгдэж, хэлэлцэхгүй байх горимын санал гаргажээ. 

Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Ч.Хүрэлбаатар сайдын горимын саналыг дэмжиж, дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.