Б.Обама өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзана

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “АРЕС” байгууллагын 17 дахь удаагийн чуулга болж байгаа. Энэхүү чуулгад дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд уг чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн бол, АНУ-ын төрийн тэргүүн Б.Обама хэдхэн цагийн өмнө Бээжинд газардсан тухай “Синьхуа” агентлаг дамжууллаа. Ноён Б.Обамаг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүмүүс угтан авчээ. Б.Обама өнөөдөр Хятадын дарга С.Зиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай мөн мэдээллээ. Тэд уулзалтаараа хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тухай ярилцах гэнэ.

ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдээс гадна “АБЕС”-ын уулзалтанд Японы Ерөнхий сайд Ш.Абе, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ын Хэ нар оролцохоор Бээжинд ирсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.