Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ тарах ёстой

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ үйл явдлын дараа АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдсан ч ямар нэг шийдэлд хүрч чадалгүй хурлын долоо хоногоор хойшлуулаад байна. Үүнээс хамаараад Засгийн газар хэзээ байгуулагдаж, төрийн ажил ганцаанаас хэрээ гарах вэ гэдэг асуултын хариутыг өгөх хүн одоогоор алга байгаа юм.

Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал бий боллоо. Ийм байдал үүсгэх гэж л ултөрийн  тогтворгүй байдал бий болгосон гэж харагдаж байна. Одоо улс орноо хүнд байдлаас гаргаад аваад явчих улстөрийн хүчин хэрэгтэй. АН, МАН хоёулаа бие биегүйгээр явж чадахаа больчихжээ. Энэ хоёр нам улс орноо төвхнүүлж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. Ямар Засгийн газар байгуулах талаар янз бүрийн хувилбар явж байна. Гэхдээ энэ бол төрийн ажил учраас УИХ-ын хүрээнд нухацтай яригдах ёстой. УИХ-ын 76 гишүүн бүгд оролцож, санал бодлоо хуваалцах  хэрэгтэй. Олонх, цөөнхийн асуудал гээд орхиж болохгүй. Цөөнх гээд  цаашаа хараад суумааргүй байна. Эсвэл АН-ыг дангаараа хариуцлагаа хүлээ гээд явуулчих хэрэгтэй. Заавал би оролцоно гээд чангаагаад байх  шаардлагагүй” гэсэн юм.

Мөн “1997 оныхтой төстэй  нөхцөл  хямрал үүсчихлээ. Ерөнхий сайдыг өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор баталж  чадахгүй бол УИХ тарах  хуультай. Өргөн барих асуудлыг яг цаг хугацаагаар тогтоогүй” гэсэн байна. Хэрэв хуулийн дагуу Ерөнхий сайдаа томилож, Засгийн газрыг бүрдүүлэхгүй бол УИХ тарах дээрээ хүрчихээд байгаа энэ цаг мөчид эрхэм гишүүд ямар шийдвэр гаргах бол.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.