Эрүүл байя гэвэл элгээ хайрлаж, цэвэрлэж, эрүүл байлгах ёстой

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Эрүүл байя гэвэл элгээ хайрлаж, цэвэрлэж, эрүүл байлгах ёстой юм. Бүх эд эрхтэний өвдөх, өвчлөх нь элгээ хэр хайрласнаас л хамаардаг байх нь.

Элэг

1,5 кг жинтэй, хурдан нөхөн төлжиж чаддаг онцлогтой, маш цусархаг эрхтэн, хүний бүх цусны 13% нь элгэнд байдаг. Элэгний эсийн 75% нь гэмтсэн байхад үүргээ биелүүлээд ямарч зовуургүй байж чаддаг эрхтэн. Элэг нь нүүрс усыг задалж гликоген болгон хадгалж эсэд элч үүсгэхэд хэрэглэдэг. Хүний биед явагддаг 500 гаруй төрлийн химийн урвал, 13 мянган төрлийн бодис үүсэхэд, 50 мянга гаруй фермент бий болоход оролцдог эрхтэн.

Ангиотензиноген гэдэг натри, калийн хэмжээг зохицуулж, цаашилбал даралтыг хянадаг бодис элгэнд бий болдог. Элгэнд прогестерон, эстроген, тестостерон зэрэг гормон бий болж илүү их байгаа эстрогений гормоныг саармагжуулдаг. Бамбай булчирхайн Т4 гормоноос Т3 гормон бий болоход элэг оролцдог.

Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдахад:

Гормоны системийн хямрал болж үргүйдэл.

жирэмслэхгүй байх,

таргалалт,

бэлгийн сулрал,

гормоны хамааралтай хавдар( сав, өндгөвч , хөх, түрүү булчирхайн хавдар г/м) бий болно.

Дархлааны систем доголдож бүх төрлийн өвчнөөр өвчлөх дардан зам нээгдэнэ. Арьсны төрөл бүрийн өвчин, үс унах, сахарын хэмжээ ихсэж хорт бодис организмд улам их хуралдана. Цөс өтгөрч цөсний хүүдийнд чулуу бий болж, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдаж цусанд хорт бодис ихээр хуримтлагдана. Элэгний чулуу сувгаараа яваад нойр булчирхайн 12 хуруу гэдэсрүү ордог сувгийг бөглөвөл нойр булчирхай өвдөж эхэлдэг ба бүр их бөглөвөл нойр булчирхайн толгойн хэсэгт үхжил үүсдэг. Тиймээс панкеататаас сэргийлэхийн тулд юуны өмнө элгээ цэвэрлэх хэрэгтэй.

Үе мөчинд хорт бодис их хуримтлагдвал үе мөчний өвчин үүснэ. Тархинд хорт бодис хуримтлагдвал мэдрэлийн өвчин, сэтгэцийн өвчин үүснэ. Лимфийн систем бохирдвол лимфийн булчирхай томорч, сүүлдээ хавдар болох боломжтой болдог. Элэгний нэг чухал үүрэг нь цөсийг үүсгэдэг, эрүүл элэг минутанд 1,4 литр цусыг шүүж хоногт 0,9-1,4 литр цөсийг ялгаруулдаг. Цөс нь нарийн гэдсэнд өөх тосыг задалж, гэдсийг цэвэрлэж, хорт бодисоос гэдэсний ханыг хамгаалж байдаг. Элгэнд чулуу их болж цөсний ялгаралт багассан үед өөх тосыг задалж чадахгүй болж юм идэхээр гэдэс эвгүй оргиж, дүүрч, өтгөн хатдаг болно. Элэг хорт бодисыг саармагжуулдаг боловч өөрөө аль зэрэг түргэн хорт бодисоос өөрийгөө цэвэрлэж байна гэдгээс элэгний эрүүл байх нь шалтгаалдаг.

Цөс нь элгийг эрүүлжүүлэх бас нэг үүрэгтэй. Тиймээс цөс хангалттай ялгарч байгаа үед өөх тосыг задалж, гэдсийг цэвэрлэж, элгийг эрүүл байлгадаг. Элгэнд чулуу ихээр хуримтлагдсан үед эдгээр чулуунууд нь бактери, вирус орогнох таатай нөхцөл нь болдог ба ийм элгэнд элэгний вирус хадгалагдаж үлддэг байна. Элэгний үйл ажиллагаанд ходоодны хүчил шууд нөлөөлж хүчил ихтэй хүмүүсийн цөсний ялгаралт хэвийн байж чаддаг байна. Аливаа өвчний үед цус, шингэн, хийн гүйдэл хязгаарлагдсан байдаг ба энэ нь хорт бодис биед хэтэрхий их хуримтлагдсанаас болдог. Элэгний сувгуудад чулуу их болж цөсний ялгаралт багасч, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдахад биед хорт бодис ихээр хуримтлагддаг. Үүнээс гадна элэгний сувгуудад чулуу их болоход цөсний ялгаралт багасч организм өөх тосыг задлахгүй болж 3-глицерид элэгний эсэд их болж элэг өөхөлдөг.

Барууны орнуудын хүн амын 1/10 нь элэг өөхөлсөн байдаг. Аndreas Moritz гэж герман гаралтай натурапат эрүүл байхын тулд элгээ цэвэрлэх ёстой гэж сурталчилж энэ тухай хэд хэдэн ном бичсэн. Энэ эмч рүү Америкийн нэртэй хавдрын эмч утасдаж таны ярьдаг элэг цэвэрлэх арга хавдрын өвчтэй хүнд туслах вэ, миний эхнэр уушигны хавдартай, элэг, ясанд метастазтай , миний хийсэн эмчилгээ нэг л сайн үйлчлэхгүй байна гэсэн байна. Элгийг нь цэвэрлэж ажиллагааг нь сэргээж чадвал таны эхнэрийн хавдрыг зогсоож чадна гэж эмч хариулсан байна. Хэд хоногийг дараа хавдрын эмч утасдаж эхнэрийн элэгнээс 2500 чулуу 3 өдрийн турш гарлаа гэж мэдэгдсэн байна. Үүнээс сарын дараа хавдрын эмч дахин утасдаж элэг, ясанд байсан метастаз байхгүй боллоо, уушигны хавдар багассан байна, түүнээс гадна эхнэрийн минь олон жил өтгөн хатах нь хэвийн болж, тамир тэнхээ нь сайжирч байна , оношоо сонссоноос хойш арилахгүй байсан депресс нь ч гайгүй болж байна гэж ярьсан байна. Dr. Hulda Clark шимэгчид цусаар элгэнд орж ирэхэд тэдгээрийг элэг устгаж амьгүй болгодог ба үүн дээр холестерин, цөсний пигмент нийлж чулуу болж элэгний сувгуудад үлддэг, зарим нь цөсний хүүдийнд орж үлдэж улам хатуурдаг.

Хүн болгоны элгэний сувгуудад чулуу байдаг бөгөөд энэ чулуунууд нь их болохоор элэгний ажиллагааг сулруулж хорт бодис организмд хуралдаж, олон өвчний үндсэн шалтгаан болдог, тиймээс эрүүл байхын тулд элгээ цэвэрлэж эдгээр чулуунаас цэвэрлэж байх зайлшгүй шаардлагатай юм байна гэж судалгаагаар баталсан байна. Элэгний хавдрын үндсэн шалтгааныг афлотоксин гэсэн байна. Түүгээр ч зогсохгүй элэг цэвэрлэх өөрийн үр дүнтэй аргыг бий болгосон байдаг. Элэг цэвэрлэж хорт бодисыг багасгаж байх нь эрүүл байх нэг үндсэн арга юм.( Машины тосны шүүлтүүрийг солихгүй бол машин асахгүй болдгийг бид мэднэ) Цөсний пигмент болох билирубин, билевердин -г хортой бодис гэж үзэж байсан, харин сүүлийн 20-д жилийн судалгаагаар элэгний будагч бодисууд нь эсийг хамгаалдаг антиоксидант чанартай бөгөөд эсийг эмгэг эс(мутац) болохоос хамгаалдаг болохыг баталжээ. Тиймээс энэ бодисууд хангалттай байгаа организм зүрх судасны хүнд өвчин , хорт хавдраар өвчлөхгүй гэдэгтэй эрдэмтэд санал нэгдсэн байна.

Өнөөгийн анагаах ухаан цөсөнд чулуу үүссэн бол мэс засал хийлгэх ёстой гэж үздэг. Америкт жилдээ 800 мянган холецистоектоми хийдэг, нэг хагалгаа 8000-10000 доллар болдог, нийт зардал нь 6 миллиард доллар болдог.Эдгээр хагалгааны 2/3 нь онцын шаардлагагүй мэс засал байдаг гэж судлаачид дүгнэж байна. Зарим судлаачид цөсний чулуутай хүнд заавал мэс заслал хийх шаардлагагүй гэж үздэг. Бид нар элэгний өвчтэй хүний цөсний хүүдийг угааж байх ёстой гэж заалгасан. Бид цөсний хүүдийг угаах гэдэг харин европод элэг цэвэрлэх гэж голдуу ярьдаг нь зөв байсан байна. Элгэнд байгаа чулуунууд шохойжоогүй байдаг тул, Эхо, томографаар харахад харагдахгүй. Харин элгээ цэвэрлээд гарсан юмаа харвал мэдэгдэнэ. Тиймээс эрүүл байхын тулд, хавдраас сэргийлэхийн тулд хүн бүхэн элгээ цэвэрлэж сурцгаая. Цөсийг туух биш Кларкийн аргаар элгээ цэвэрлэнэ шүү. Элэг 4 дэлбээтэй тиймээс 21 -30 хоногийн зайтай 4 удаа элгээ цэвэрлэх хэрэгтэй. Бүх архаг өвчтэй хүмүүс, харшилтай хүмүүс , үе мөчний өвчтэй хүмүүс бүгд элгээ цэвэрлэж байж л эрүүл болно. Харин элгээ олон цэвэрлэвэл муу гэж хүмүүсийг үндэслэлгүй айлгахаа манй эмч нар болих хэрэгтэй. Бүгдээрээ эрүүл байхын тулд элгээ цэвэрлэцгээе.

Баярсайхан Бадрах, Краков хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.