Дахин нэг хүн нурангид дарагдсан байх магадлалтай байна

Twitter Print
2020 оны 06-р сар 15-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгын гол хана нурсны улмаас 3-4 хүн дарагдаж, нэг хүн нас баржээ. Тухайн хуучин барилгыг нураах үйл явцад уг осол болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр иргэнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар онцгой байдлын алба хаагчид нурангид дарагдсан нэг хүнийг аврах ажиллагаа явуулж байгаа аж. Улмаар нурсан хананд дахин хүн дарагдсан байх магадлалтай байгаа аж.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.