Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган шинээр барина

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

НЗДТГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.

Эдгээр барилгын хаяг, байршлыг жагсаалтаас харах боломжтой.

БАГЦ

БАЙРШИЛ

1

БГД-01

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га

2

БГД-02

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га

3

БГД-03

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байр, нийт 0,34 га

4

БГД-09

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0,64 га

5

БГД-10

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 1,6 га

6

БГД-11

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 32, 34 дүгээр байр, нийт 0,3 га

7

БГД-12

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 31, 33 дугаар байр, нийт 0,38 га

8

БГД-14

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байр, нийт 0,28 га

9

БЗД-01

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байр, 0.84 га

10

БЗД-02

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Цэргийн 21, 22 дугаар байр, нийт 0,39 га 

11

БЗД-05

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0,13 га

12

БЗД-06

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га

13

БЗД-07

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га

14

БЗД-08

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 40 дүгээр байр, нийт 0,12 га

15

БЗД-10

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га

16

БЗД-11

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1,23 га

17

БЗД-12

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,17 га

18

БЗД-13

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байр, нийт 0,17 га

19

БЗД-14

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0,26 га

20

ХУД-06

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0,52 га

21

ХУД-08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0,26 га

22

ХУД-11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, нийт 0,26 га

23

ХУД-13

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0,15 га

24

СХД-01

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0,84 га

25

СХД-02

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0,64 га

26

СХД-03

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га

27

СХД-04

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0,79 га

28

 СХД-05

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0,19 га

29

СХД-06

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0,32 га

30

СХД-07

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0,16 га

31

СХД-08

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0,05 га

32

СХД-09

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0,64 га

33

СХД-10

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0,68 га

34

СХД-11

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0,2 га

35

СХД-12

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,48 га

36

СХД-13

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1,0 га

37

СБД-01

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га

38

СБД-02

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 18 дугаар байр, Худаг усны 36 дугаар байр нийт 0,44 га

39

СБД-03

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22 дугаар байр, нийт 0,33 га

40

СБД-06

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байр, нийт 0,12 га

41

ЧД-02

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байр, нийт 0,28 га

42

ЧД-04

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байр, нийт 0,34 га

 

Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014-2020 оны захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай, жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төсөл боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьжээ.

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 000 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргах аж. Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэн гуравдугаар сарын 24-ний 15.00-16.00 цагт Хот байгуулалт, хөгжлийн газрын 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгнө. Оролцогчийн санал гаргагч нь дор дурдсан материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга

2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт

Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт

Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/

Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/

Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт

Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө

Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл

Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/          

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,
“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 /ажлын цагаар/ ,
Вэб сайт: www.uda.ub.gov.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.