АНУ 5-11 насны 28 сая хүүхдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулна

Twitter Print
2021 оны 11-р сар 03-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Pfizer-BioNTech компанийн коронавирусын эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрчээ.

Америкийн Хүнс ба Эмийн чанарын хяналтын албанаас Pfizer-BioNTech компанийн коронавирусын эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан ба тус албанаас хийсэн судалгаа шинжилгээ, эрсдэл болон ач тусыг нарийн тооцолсны үндсэн дээр АНУ-ын Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Pfizer-BioNTech компанийн вакциныг хүүхдүүдэд хийхийг зөвшөөрчээ.

АНУ 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг вакцинд хэдийн хамруулаад эхэлсэн ба 5-11 насны 28 сая хүүхэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдах тооцоотой байна.

Хүүхдүүд коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж эхлэх нь америкчууд хэвийн амьдралдаа эргэн ороход чухал ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

АНУ-ын Хүнс ба Эмийн чанарын хяналтын алба Pfizer-BioNTech компанийн вакцин нь хүүхдүүдийг коронавирусын халдвараас 91 хувийн үр дүнтэйгээр хамгаалж, 5-11 насныхны дархлааны тогтолцооноос нь үзүүлж буй хариу урвал 16-25 насныхантай адил байгааг тогтоосон аж.

Түүнчлэн Pfizer-BioNTech компанийн коронавирусын эсрэг вакцин нь ямар нэг ноцтой гаж нөлөө үзүүлээгүй гэжээ. Өнгөрсөн 8-р сараас хойш АНУ-д коронавирусын халдварын улмаас 2300 сургууль хаагдаж, үүнээс болж 1.2 сая сурагч танхимаар хичээллэх боломжгүй болжээ.

АНУ-д 5-11 насны хүүхдүүдийн дунд коронавирусын халдварын 1.8 тохиолдол бүртгэгдсэн ба ойролцоогоор 200 хүүхэд уг вирусын халдварын улмаас нас баржээ.

Цагаан ордны зүгээс Вашингтон коронавирусын эсрэг вакцинд хамрагдах 28 сая хүүхдийг вакцинд бүрэн хамруулахад шаардлагатай тооны вакциныг худалдан авсан гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Холбоотой мэдээ: 

АНУ-д 5-11 настай хүүхдүүдэд Pfizer компанийн вакциныг тарихыг зөвшөөрчээ - http://mongolcom.mn/read/15788

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.