“Хурд” хамтлаг тоглолтын үеэр цугласан 284 сая төгрөгөө УОК-т хандивлалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 16-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

“Хурд” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг.

Хэдийгээр КОВИД-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байсан ч тус хамтлаг санаачилга гарган “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгуулсан. “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр нийт 274 сая төгрөг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрсөн.

Мөн тоглолтын дундуур гарсан зар сурталчилгааны орлого болох 10 сая төгрөг нийт 284 сая төгрөгийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв. Шадар сайд энэ үеэр “Хурд хурдтай байлаа. Та бүхэн урлаг соёлын салбарынхныг түүчээлэн санаачилга гаргалаа. Дуу хөгжмөөрөө, эх оронч үзлийг оргилуулан ард түмнийг дагуулж байдаг та бүхэнд их амжилт хүсье. Монгол түмэндээ, хамтрагч Монгол телевизийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан "Буцааж нэхэхгүй хайр" цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар, Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм. Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.222) 2020-03-09 16:30
      • 0
      • 0

      Монголын ард түмний бахархал болсон мундаг уран бүтээлчиддээ талархаж байна. Улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

      Хариулах