Цусны бүлэн нь зүрхний судсыг бөглөснөөр зүрхний шигдээс, тархины цус харвалт болох эрсдэл дагуулдаг

Twitter Print
2020 оны 08-р сар 01-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Хүний биед байгаа бүх судсыг хооронд нь залгавал уртын хэмжээ нь дэлхийг 2,5 удаа ороож чадах урттай байдаг байна. Тэгвэл тэр судасны зөвхөн нэгээхэн хэсэгт нь холестрол өөхөн давхарга судсанд байрлан, судасны ханыг нарийсган, энэ нь улам даамжирвал цусны бүлэнг бий болгож байдаг. Цусны бүлэн нь цусны урсгалд түлхэгдэн цустай хамт цусны урсгалд орж урсан, зүрхний судасыг бөглөн хаавал зүрхний шигдээс, тархинд бол цус харвалт гэх мэт амь насанд заналхийлсэн өвчин болох магадлал өндөр байдаг. Иймд хүний амь оршин байх судсыг урт хугацааны турш бүрэн бүтэн, бөх байлгахын тулд анхаарвал зохих шинжүүд бол даралт ихсэх, цусан дахь сахрын хэмжээ, судсыг бөглөж чадах аюул бүхий цусны бүлэн зэрэг болно. 

Цусны бүлэн гэдэг нь бүлэгнэн өтгөрсөн цусыг хэлнэ. Биед ямар нэг гадны гэмтэл авч шархлан, цус гархад шархалсан хэсэгт цус бөөгнөрч бүлэгнэн тав тогтдог. Энэ бүлэгнэх чадвар нь цусанд өөрт нь угаасаа байдаг чадвар юм. Тэгвэл энэ чадвар нь зөвхөн цус гарах үед төдийгүй цус гараагүй байхад ч бас чухал ач холбогдолтой. Цусны бүлэн нь судасны хана нь бидний цусаар урсаж буй янз бүрийн бодисуудаар гэмтэж шарх үүсхэд судасны хананд цус бүлэгнэн наалдаж бүтэн байдлыг бий болгодог. Цусны бүлэн нь жижиг хэмжээтэй байвал аяндаа хайлан, цусны урсгалд орон алга болдог бол том хэмжээгээр судсанд байвал маш аюултай.

Цусны бүлэнг хялбархан үүсгэж болох аюултай байдал нь хүний амьдралд байнга тохиолдож байдаг. Тэгвэл бидний амьдралд байнга тохиодох аюултай байдал гэдэгт стресс, айх, түгших, сандрах цочролд орох зэрэг ордог байна. Аюулт байдалд хүн ор ороход хүний цусанд өөрчлөлт бий болж, цусны бүлэнг үүсгэхэд хялбар болдог гэж үзэж байна. Энэ аюулт байдалд хүн ороход цусны бүлэн хэрхэн үүсэж байгааг ажиглахдаа тусгай зориулалтын аппаратаар шинжилгээ хийсэн. Уг аппаратад цусыг авч цусыг урсган, урсгалыг нь тусгай камераар томруулан харахад хэвийн байдалд байх үе, аюулт байдалд орсон үеийн цусны урсгал 2-ыг харьцуулахад тайван байх үеийн цусны урсгал жигдхэн урсаж байсан бол аюулт байдалд орсон үеийн цусны урсгал нь жигд бус байснаас гадна цусны бүлэн бий болсон нь цусны урсгалд саад учруулж байгаа нь харагдаж байв. Яагаад энэ аюулт байдалд хүн орохоор цусанд бүлэн үүсэхэд хялбар болж байгаа нь хүн төрөлхтний түүхтэй холбоотой гэж үзэж байна.

Эрт дээр үед хүмүүс хоол хүнсээ олж идэхдээ өөрөөсөө хэд дахин илүү хүчтэй амьтанг агнаж байхдаа гэмтэж шархлах нь их байжээ. Тэгвэл гэмтэж шархлах байх гэсэн болгоомж, сандрал, айдас зэргээс цочроогдон цус алдах аюулд өртөх нь гэсэн бэлтгэл дохио өгөгдөн цусны бүлэн үүсэхэд хялбар байдал бий болдог гэж тайлбарлаж байна. Тэгвэл тэр цусны бүлэнг хайлуулж чадах гайхамшигт бодис бас бидний биед байдаг байна. Тэр бодисыг t-PA  буюу tissue - plasminogen activator гэж нэрлэдэг байна.

Тэгвэл энэ гайхамшигт бодисыг ихэсгэн эрч хүчтэй байлгах аргыг нь нэвтрүүлэгт оролцож буй алдартай эмч маань зааж өгөв. Энэ арга нь өглөөний алхалт. Уг алхалт нь хэвийн алхалтаас 3 дахин хурдтай алхах алхалт юм. Нэвтрүүлэгт оролцож зөвөлгөө өгч буй алдарт эмч маань 16, 17 жил орчим өглөө бүр ажилдаа явахдаа 1,5 км зайнд хурднаар алхаж байгаа бөгөөд үр дүн нь жил бүрийн эрүүл мэндийн шинжилгээнд зүрх судсанд өөрчлөлтгүй байдаг бөгөөд цус өтгөрөлгүй хэвийн байдаг гэнэ.

Хурдан алхахдаа нэг хөлийн гутлын хэмжээгээр илүү том алхвал илүү хурдан алхаж болно. Хурдан алхалтаар цусны урсгал сайжран, судасны дотор талын ханыг илүү сайн цочроож улмаар t-PA ыг ялгаруулах төдийгүй t-PA ыг улам эрчтэй болгодог байна. Хурдан алхах энэ дасгалыг 3 сар тасралтгүй үргэлжлүүлбэл t-PA ын цусны бүлэнг хайлуулах эрчимтэй чадвар нь 20 хувиар нэмэгдсэн байна гэсэн судалгаа байдаг байна. 

Сүүлийн үед t-PA-ыг эмчилгээнд ашиглаж байгааг уг нэвтрүүлэгт харуулав. t-PA эмчилгээнд хэрэглэснээр t-PA-ыг тарьсан өвчтөнг тариагүй өвчтөнтэй харьцуулбал тархины цус харвалтын шалтгаант саажилтын үлдэцгүй байдал илүү олон байна гэнэ.

Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D

Эх сурвалж: mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.