Гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна

Twitter Print
2021 оны 02-р сар 27-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гадаад харилцааны сайдаар томилогдоод сар болж байна. Хорио цээрийн үед ГХЯ идэвхтэй ажиллалаа. Шинэ Засгийн газар залгамж чанараа хадгална гэж Ерөнхий сайд хэлсэн. Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй цар тахлыг даван туулахад шинэ Засгийн газар дөрвөн том зорилтыг тавьсан. ГХЯ дээрх зорилтуудын хүрээнд эхний 100 хоногт хийх ажлуудаа төлөвлөөд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын мэдээлэл ил тод, шуурхай байх үүрэг өгсөн.

ГХЯ вэб сайтаа шинэчилсэн. Нэгдүгээрт мэдээллийг шуурхай, консулын үйлчилгээг шуурхай хүргэхэд цахим хуудсаа шинэчлэхдээ анхаарсан. Өнөөдрөөс эхлээд 7 хоног тутамд тойм мэдээлэл хүргэнэ. Мөн асуулт хариултын булан нээсэн.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын хүрээнд, тусгаарлалтын хоногийг багасгах, тизний үнийг бууруулах зэрэг асуудлын хүрээнд ажиллаж байна.  Гадаадаас ирж буй иргэдийн хүсэлтээр тусгаарлах байрыг өөрсдийнх нь сонголтоор олгоно. 

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9,411 иргэн байна. Гадаадаас ирэх иргэдийг тавдугаар сарын 1-нээс татан авах ажлыг эхлүүлнэ.

АГААРЫН ХИЛИЙГ ШАТ ДАРААТАЙ НЭЭНЭ

Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна.

Иргэдийг агаарын замаар татан авахаас гадна хөрш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг ГХЯ-наас УОК-т танилцуулсан. ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргаад байсан 43 иргэнийг Алтанбулаг боомтоор татан авсан.

Ийнхүү өнөөдрийн байдлаар 29,385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22,675 иргэн, авто замын боомтоор 6,710 иргэн эх орондоо ирсэн” гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.