
1575 оны 03-р сарын 03-ны өдөр одоогийн Зүүн Энэтхэгийн Одиша дүүргийн Баласор хотын орчим байсан Тукарой тосгон орчимд, түүхэнд Тукаройн тулаан /The Battle of Tukaroi/ нэрээр үлдсэн тулаан болж. Тулаанд нэг талаас Моголын эзэнт гүрний /Mughal Empire/ арми алдарт Акбар /Akbar the Great/ хаанаар удирдуулан, нөгөө талаас Бенгалын Султант улсын арми Султан Даудаар /Daud Khan Karrani/ удирдуулан орсон.
Акбар хаан бол Моголын эзэнт гүрнийг үндэслэгч Бабур /Babur/ хааны хүү Хумаюны /Humayun/ хүү билээ.
Бенгалын Султан Дауд Хан Каррани эхлээд Моголын эзэнт гүрний хилийн боомт болох Заманиа /Zamania/ хотыг булаан авсан нь дайн эхлэх шалтгаан болов. Даудын энэхүү зоригтой алхамын талаарх мэдээг Акбар Гужаратд /Gujarat/ байхдаа хүлээн авсан бөгөөд тэр даруй Муним Хан /Munim Khan/ жанжин болоод Жаунпурд /Jaunpur/ суугаа эзэн хааны төлөөлөгч рүү түрэмгийлэгчийг шийтгэх тухай тушаал илгээв.
Муним хааны тушаалыг авмагц их цэрэг цуглуулан Патнаруу /Patna/ довтолхоор хөдөлсөн ч Даудыг хаанд залхад идэвхийлэн дэмжсэн Афганы удирдагч Лоди Хан /Lodi Khan/ эсэргүүцэн тулалдсанаар Мунимийн хүч баахан суларсан тул довтолгооноо зогсоож, Даудад сайхан боломж олгов. Гэвч гол эзэд сэтгэл хангалуун үлдээгүй бөгөөд Акбар Мунимыг хэт хурдан ухарсан гэж үзсэн бол Дауд Лоди Ханд атаархаж суужээ.
Үүний дараа Акбар командлалын эрхийг Ража Тодар Малд /Raja Todar Mal/ шилжүүлэв. Энэ хооронд Дауд өөрт нь үнэнч байсан Лоди Ханыг хууран алж, эд хөрөнгийг нь хураан авч тэнэгтэж байлаа.
Хааны зэмлэлд сандарсан Муним Патнаруу маш хурдан буцаж ирээд хотыг бүслэв. Гэвч энэ үйлээ өөрийн эрх мэдлээс давсан шийдвэр боллоо гэж бодсон тул Акбар хааныг өөрийн биеэр ирж тулааныг удирдахыг хүссэн. Харин алсын аялалаас эргэн ирсэн Акбар 1574 оны 3-р сард Агра хотруу очиж усан флот бэлтгэж эхэлжээ. Флотын ажил дуусч Акбар Хинду болон Муслимын хамгийн шилдэг офицер, адмиралуудаа дагуулан 1574 оны 06-р сарын 15-ны өдөр хөдөлсөн. Аялал ид борооны улиралтай давхацсан тул тийм ч хялбар байгаагүй бөгөөд сар гаруйн дараа хуурай газрын армитайгаа Ганга мөрөн Гомти голын бэлчирт нэгдэв. Энэ үед хэдэн сар Патна хотыг бүслэлтэд байлгасан Муним хаантныг яаралтай ирэхийг хүссээр л байв. 08-р сарын 03-нд Акбар их цэргийн хамт Патна хотын ойролцоо газардав. Хаан ирсэн даруйдаа хотынхны хангамжаа авдаг Гангын эсрэг эрэгт байх Хажипур хотыг эзлэх нь зүйтэй гэж үзэв. Үерлэсэн Ганга мөрний ширүүн урсгал, хотынхны ширүүн эсэргүүцлийг Акбарын томилсон отряд ялж, цайзыг эзлэв. Амиа алдсан Афган удирдагчдын толгойг Даудруу илгээн сэтгэл зүйн дайралт хийхээ ч мартсангүй.
Тухайн өдөр Акбар ойролцоох толгой дээрээс орчны байрлал, давуу талаа харж байхад Дауд султан 20,000 морьтон, их бууны хороо, олон заантай байсан ч дайснаа дийлэхгүй хэмээн үзээд зугтахаар шийдэж байлаа. Тэрээр шөнө Бенгалруу зугтсан боловч түүний гарнизон маш их хохирол амслаа. Акбар өөрийн биеэр оргодлуудын хөөсөн боловч гүйцэж чадсангүй. Харин 256 заан болон бусад асар их олзтой үлджээ. Тэр байтугай энгийн ард түмэн голын эргээс алт мөнгө, хуяг дуулга түүж байсан гэх.
Бенгалын Султаны хувьд борооны улирлаар Акбарыг дайрна чинээ санаагүй бөгөөд 10 сард болдог Дасахара баярын үед л дайн болох байх гэж бодож байсан нь талаар болж түүнд барьсан “гэнэтийн бэлэг” ялалт болж хувирсан нь түүхэн дэх ийм хүнд цаг агаартай үед хийсэн анхны ялалт болж үлдэв.
Ялалтын дараа өвгөн Муним Ханыг Бенгалын захирагчаар томилж 20,000 гаруй хүнтэй арми төвлөрүүлж өгөв. Түүнээс гадна ойрхи эзлэгдсэн хотуудын шууд захирагчаар Ража Тодар Мал гэх мэт гавьяа байгуулсан жанждуудыг томилон, цэргийг нь хааны нэрийн өмнөөс удирдах генералууд ч гаргаж өгчээ. Ингээд тэдэнд энэ бүсийг даатгаад хаан өөрөө нийслэл рүүгээ буцан 1575 оны 01-р сарын 18-нд хүрчээ.
Амарч тэнхэрсэн Акбар шийдвэрлэх тулааныг 1575 оны 03-р сарын 03-нд Тукаройн орчимд хийв. Түүний өмнө Бенгалын нийслэлрүү довтлон Даудыг ухраагаад байсан ч тэд ойролцоох ханлигуудыг хамтрахыг урьснаар хүч ихтэй хэвээр байлаа. Эхний довтолгооныг Бенгалчууд үүрээр хийн Мунимын армийг ихэд сандаргаж, хүнд байдалд оруулав. Тулалдаанд Моголын жанжин хэд хэд шархдаж, Бенгалийн арми ялалтаа баталгаажуулах шиг санагдсан. Гэвч тус өдрийн орой Акбарын удирдсан морин цэргүүд хоёр хажуугаас довтолсноор Бенгалчууд ухрахаас өөр аргагүйд хүрсэн. Тулааны талбайд Даудын жанжин Гужар Хан /Gujar Khan/ нас барснаар дайны байдал өөрчлөгдөн Дауд үлдсэн 30,000 цэргийнхээ хамтаар зугтахаас өөр аргагүйд хүрчээ.
Тулааны дараа гэрээ байгуулан Дауд султан Бенгал, Бихарыг Моголчуудад бүхлээр нь өгөөд зөвхөн Одишаг авч үлдсэн. Гэвч дараа жил нь Муним нас барнаар 1976 онд Дауд султан эргэн нутгаа авахаар дайтсан.
Тулаанд Бенгалчууд 40,000 морин цэрэг, 140,000 явган цэрэг, 20,000 буу, 3600 заан, хэдэн зуун байлдааны завьтай орсноос ердөө 30,000 явган цэрэг, 250 морьт цэрэг л зугтсан. Тэд 110,000 хүн, бүх заанаа алуулсан буюу олзлуулсан ба олзлогдогсдын 30%-ийг газар дээр нь цаазалж орхисон юм. Харин Моголын арми ердөө 70,000 цэргийн хохирол амссан гэж түүхэнд бичигджээ.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.61) 2023-03-04 14:45БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.61) 2023-03-04 14:45БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах