К.Брайант хэзээ ч нэр алдрын төлөө сонголт хийж байгаагүй

Twitter Print
2014 оны 12-р сар 14-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал үргэлжилж байна. Манай гарагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид өрсөлддөг мэргэжлийн лигт алдарт К.Брайант хэрэггүй болсон талаар мэдээлж байгаа аж. “Торонто Рэпторс”-ын эсрэг 81 оноог ганцаараа авч, цагтаа цалгиж явсан Кобе өдгөө 36 нас хүрчээ. Гэхдээ хөгширсөн ч гэсэн рекорд тогтоосон. Харин “Лос Анжелес Лэйкерс” баг түүнд хүссэн цалинг өгч чадахгүй байгаа энэ үед байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна.

Хэрэв солилцоо хийнэ гэж бодвол Кобегийн 27 сая ам.долларын гэрээг авахын тулд хангалттай том зах зээлтэй, хангалттай мөнгө зарж чаддаг баг байна. Мөн дээрээс нь аваргын төлөө өрсөлдөх хэмжээний бүрэлдэхүүнтэй, түүний өөрөө явахыг хүссэн баг байх ёстой аж.

Энэ бүх шаардлагыг хангаж байгаа баг нь “Нью Йорк Никс”. Тэнд Ф.Жексон болон 2009, 2010 онд “Нуурууд”-ыг аварга болгосон ажилтнууд бүгд байгаа. Мөн К.Энтони, А.Стоудмайер зөвхөн аваргын төлөө тоглодог шилдэг хамтрагч ирэхийг хүлээсээр Нью Йорк хотод дөрвөн жил амьдарч байна.

Таван удаагийн аварга, хоёр удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, сагсан бөмбөгөөс авч болох бүх шагналыг өөрийн болгосон Кобе одоо чухал сонголтын өмнө ирлээ. Гэхдээ түүний сонгосон зам бүхэн зөвхөн аваргад хөтөлдөг гэдгийг амьдрал нь харуулсан болохоор одооны энэ сонголт бол тийм ч хэцүү зүйл биш. Нэгэнт оргилд нь хүрсэн сагсан бөмбөгч өөрийг нь хамгийн сайн ойлгож чадах багт л очино гэдэг нь тодорхой юм.

2004 оны Афины Олимпийн өмнө “Мөрөөдлийн баг”-т Кобе, Шак хоёрыг урьж байлаа. Харин мөнхийн хоёр хамтрагч маань Ф.Жексоныг АНУ-ын шигшээг дасгалжуулсан тохиолдолд Олимпийг зорино гэж байв. Улсынх нь сагсан бөмбөгийн холбоо үүнийг мэдээж зөвшөөрөөгүй. Сагсан бөмбөгийн шидтэнгүүдийн хүслийг биелүүлээгүй “Мөрөөдлийн баг” Афинд гутамшигт ялагдал хүлээж, хүрэл медальтай эх орондоо ирсэн. Зөвхөн алтан медалийн тоглодог л юм шиг сэтгэдэг “Мөрөөдлийн баг”-ийн бардам зан Кобегийн зөв байсныг хожим ухаарсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.