Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодорлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцсэн юм. Бүлгийн гишүүдийн тайлбарласнаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг дэвшүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын нэрийг дэвшүүлсэн байна. Гэхдээ Д.Ганбат гишүүний хувьд бүлгээсээ дэмжлэг авах боломжгүй, гол өрсөлдөөн дээр нэр дурдсан хоёр нэр дэвшигч дээр санал хуваагдана гэх мэдээлэл байна.

Бүлгийн хуралдаан одоо завсарлаад байгаа юм, үдээс хойш буюу 13.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. 

АН-ын бүлэг 35 гишүүнтэй бөгөөд тунаж үлдсэн дээрх 3 нэр дэвшигч дээр нууцаар санал хураах юм байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.