Солонгост булган дээл, годон гуталтай ирэх хэрэггүй... Амаа нэг сайн угаачих...

Twitter Print
2020 оны 02-р сар 11-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Солонгосыг зорин ирж байгаа бол Солонгос орон, Солонгос хүн, Солонгос соёл, Солонгос хоолыг жаахан ч гэсэн судлачихаад ирээрэй.

1. Солонгос биш юмаа гэхэд англи хэлний мэдлэгээ дээшлүүлчихээд ирвэл боломж тань улам л ихсэнэ гэдгийг ойлгоорой.

2. Smart утастай харьцаж сур! Ядаж л wifi, data, facebook, chat, video call, speaker, чатаар зураг илгээх энэ тэрийг сурчих!

3. Шийдвэрийг маш богино хугацаанд гаргаж сур, хэнд ч төвөг болохгүйгээр!

4. Сайхан цэвэрхэн байж сур! Ядаж л утаа, шороо үнэртүүлэхгүйгээр хувцас хунараа энд ирээд нэг угаачих!

5. Өвлийн улиралд бол энд булган шуба, годон гуталтай ирэх хэрэггүй!

6. Ажилд өмсөх ганц, хоёр биед эвтэйхэн хувцастай ирээрэй үгүй бол энд ирээд авна гэдгээ бас бодолцоорой!

7. Эмэгтэйчүүдээ мөөм сөөмөө хэт ил гаргасан хувцаснаас ер нь бол татгалзаарай! Нөгөө бэлгийн дарамт гээч чинь болчихож ч магад газар шүү дээ.

8. Өөрөө сайхан өдөр бүр усанд орчих! Амаа сайхан угаачих!

9. Архи, тамхиа зөв зохистой хэрэглэчих!

10. Эрэгтэйчүүдэд тамхи татвал амраадаг гээд тамхи авч явсаар байгаад тамхинд орчихов!

11. Янз бүрийн дэлгүүрийн гадаа сууж архи дарс уухдаа хэрвээ бичиг баримтгүй бол болгоомжтой байхгүй бол ойр орчмын хүмүүс нь чимээтэй байна, тух алдагдуулсан гээд цагдаа дуудчихдаг тохиолдол байдаг!

12. Элдэв бусын хараал, ерөөл хэлэхдээ анхаар! Хууль дүрэм хатуу чанга оронд байгаагаа сана!Солонгос хэл сураагүй байж ааш шибаль энэ тэр гэж сурчихаад тэрийгээ энэ тэнд хэрэглээд явдаг хүмүүс хааяа байдаг.

13. Олдсон ажил төрлөө хийж чадахгүй байж илүү шаардлага тавихаа больцгооё! Та энд амралтанд ирээгүй... (Амарч зугаалах зорилготой ирдэг хүмүүс нь алгасчихна бизээ )

14. Олон нийтийн газар, автобус, метро, такси, дэлгүүр зэрэгт жаахан соёлтой байж хээр хөдөө яваа мэт аашлахаа больцгооё! Олон хүнтэй газар чангаар ярихгүй байх... гэх мэт. Заавал ярих шаардлагагүй бол бусдад төвөг удахгүйгээр дараа ярих... энэ тэр!

15. Хэн нэгэн хүн тань энд амьдардаг бол тэдэнтэй харьцахдаа ч мөн жаахан ойлгож зөвөөр харьцаж байгаарай! Манай тэрний тэр байгаан надад заавал тэгэж өгөх ёстойн гэж таахалзах хэрэг байхгүй! Энд тэрний асуудал бол тэрнийх чиний асуудал бол чинийх!

16. Хэн нэгнээс тусламж гуйж гуйчихаад ганцхан удаа туслаагүйн төлөө эргээд битгий олон долоон юм ярьж бай! Тэр чиний төлөө амьдраагүйг санаарай!

17. Бие хаа тань өвддөг бол эмч домчоосоо сайн асууж ачаалалтайгаар ажиллаж болох эсэхээ сайн асууж шаардлагатай гэсэн анхны тусламжийн зүйлсээ биедээ авч яваарай. Жич: эм, витамин...

18. Найдвартай очих ах, дүүтэй бол онгоцноос буугаад аль болох өөрөө хаягаар нь автобус, метро, такси гээд яваад оччихыг бодоорой! Тоссонгүй гэж бүү гомдолло. Тэд ч бас цаганд баригддаг хүмүүс!

19. Ирэнгүүт тань бэлэн ажил байвал аз шүү. Ажил олдтол 3-4 өдөр хүлээх ч шаардлага гарна. Учир нь та хэл усгүй, туршлагагүй гэдэг утгаараа... Тэр болтол байгаа айл, найз нөхөддөө стресс бүү өгөөрэй!

20. Ажил олдоо. Ажиллах газартаа очлоо... Энд мэдээж та Монголд байсан шигээ дарга хийхгүй нь тодорхой! Дарга хийвэл үнэхээр мундаг... Гэтэл би хаа тэндээс ирчихээд ийм юм хийх хүн биш гэж томрохоо л больчих! Зүгээр л нөхцөлд байдалтайгаа эвлэр. Тийм лаг юм бол эндээ зүгээр л аяла! Монголд хаана, юу хийж явсан тань үнэхээр падгүй!

21. Анхлан ирсэн хэл усгүй мөртлөө авч буй цалингаа бусдынхтай бүү харьцуул! Ялангуяа энд туршлага гэдэг зүйл маш чухал!

22. Нэг өдрийн өндөр цалинтай ажлаас болж хэдэн өдрийн дундаж цалинтай ажлаа бүү алдаарай!

23. Ирсэн айлдаа аль болох эмх цэгцтэй байж хааяа ч гэсэн хүнсээ авчихаад өөрөө хоол ундаа хийгээд идчихэж байгаарай!

24. Солонгос хүмүүс угаасаа хоол ундандаа их анхаардаг. Тэрэндээ ч тэрүү сэтгэл гаргаад хоол унд хийж өгөнгүүт улайн цайм нүүрэн дээр нь голж шилдэг! Үнэхээр идэж чаддаггүй бол аргагүй ч хүнтэй жаахан эелдэг байж байгаа орчиндоо тааруулж амьдарч сурцгаая

25. Алхам тутамдаа солонгос воноо монгол мөнгөруу шилжүүлээд олон юм боддогоо жаахан больчих. Стрессний л нэмэр ш дээ.

26. Таксинд суухдаа бас хэл ус мэддэг хүнээр яриулж суухыг бод! Сүүлийн үед гадаад хүн ч юмуу... мэдэхгүйгээр тань далимдуулж мөнгө төгрөг идэх тохиолдол их гарч байгаа!

27. Солонгосоос л ЦЭЦЭГ түүнэ гэсэн бодлоо мартаарай. Өөрийгөө буруу илэрхийлээд "Хулгай"-н хэрэгт ч орох магадлалтай!

28. Энд тэнд буй хүний тавьсан, мартсан эд зүйлсэд гар хүрч огтхон ч болохгүй! Байранд нь орхиод л яв! Шаардлагатай гэж үзвэл цагдаад аваачиж өгөөрэй!

29. Монголруу мөнгө төгрөгөө шилжүүлэхдээ хүний данс энэ тэр ашигласан бол банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлдөг гэдгийг мэдэж байх хэрэгтэй болов уу. 700-1800 вон гээд янзан бүр. Хэдий их биш ч бодууштай шүү!

Албатай юм шиг мөнгөө тулгаж өгчихөөд юу ч болоогүй юм шиг байгаад байв даа.

30. Орон байрны үнэ ханш:

Орон байр түрээслэх тохиолдолд: Энд байр хөлсөлж амьдарвал дундажаар барьцаа мөнгө нь 500.000 воноос дээш, сарын түрээс 200.000 - 550.000 воноос дээш. Байрлал, хот, том жижгээсээ шалтгаалаад янз бүр гэдгийг ойлгоорой!

31. Махны үнэ ханш:

Үхрийн гуяны цул мах 8500
Үхрийн сээрний цул мах 10500
Хонины хааны цул мах 10000
Хонины хаа 9000
Хонины хавирга 8500
Самгёбсал 8500 ... гэх мэт. Судлаарай!

32. Хот хоорондын ачаа хүргэлтийн үйлчилгээ. Монголоос хүний ачаа авчирсан бол заавал биеэрээ хүргэж өгөлгүй ойрхон байгаа CU.GS 25, emart 편의점 зэрэгт очоод (택배) боож баглаад л тэр хүний хаяг, нэр утас, өөрийн хаяг, нэр, утсыг бичээд ачааныхаа мөнгийг нь хүлээн авах хүн нь өгнө гээд төлөхгүйгээр ч өгч болно шүү. Сайн судлаарай!

33. Утасны дугаар. Улаан паспорт, цэнхэр үнэмлэхээр Бүх төрлийн КАРТны дугаар холбоно. 10.000, 20.000, 30.000-р цэнэглэнэ. LGU+ 36.300-н яриа, мессэж үнэгүй, интернэт free дугаар холбоно. -SKT 39.000-ын яриа, мессэж үнэгүй, интернэт free дугаар холбоно.

34. Байсан айл чинь ар гэр лүүгээ дайвар дайлгасан бол өдөртөө биш юмаа гэхэд өнжиж хоноод ч болох нь ээ холбогдоод өгчихөж байгаарай! Эргээд уулзах нүүр бардам шүү.

Монгол ч тэр Солонгос ч тэр сайхан хүмүүстэй таарсан бол итгэлийг бүү алдаарай!

Инээсэн болгон нөхөр биш шүү!

Уурласан болгон дайсан биш шүү!

Ажилд гаргадаг мөртлөө мөнгө төгрөгий нь өгдөггүй Солонгос битгий хэл Монгол хүн ч байгаа шүү.

СОЛОНГОС хэмээх энэ орон олон олон МОНГОЛ хүний амьдралд нэмэр болж байгаа сурч мэдэх зүйл ихтэй САЙХАН ОРОН шүү. 

Бүгдээрээ зорьсон санасандаа хүрээд сайхан МОНГОЛдоо сэтгэл дүүрэн очоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Miigaa

      (202.126.89.44) 2020-02-17 11:06
      • 0
      • 0

      Bayrallaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.210) 2020-02-16 15:25
      • 0
      • 0

      годон гутал булган дээлийг манайхан хөгшин залуугүй өмсөнө ядаж булга өмсөхөд зохих зохихгүй хамаагүй гамгүй өмсөнө шүү дээгүүрээ булга шаачаад майжиганаад алхаад бнаа бас ядаж хээнцэр хөнгөн алхаж сураачдээ чааваас

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.105) 2020-02-16 12:04
      • 0
      • 0

      Good

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.156) 2020-02-13 23:01
      • 0
      • 1

      Yag ingeed shudraga xelchixsen n deer.Unshixad goe bna gexdee ugaasaa l orkuud ixenx n yvj bgaashdee.Xeleed xeleed bxad oilgoxguimaa gesenshg l bichsen bna.

      Хариулах

    • Зочин

      (112.168.201.198) 2020-02-13 20:37
      • 0
      • 1

      Uneheer goyo bichij bayarlalaa hamaatanuud ircheel yanz yamziin aash gargaad hetsuu bdag shuu kk

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.210) 2020-02-12 16:16
      • 0
      • 3

      ёстой анхаарч баймаар зүйл бна үнэн шүү

      Хариулах

    • Зочин

      (35.214.173.92) 2020-02-12 01:08
      • 0
      • 3

      Good

      Хариулах