APEC-ийн дээд хэмжээний уулзалтын тансаг зоог

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Аливаа найр наадмын идээ будааг Монголчууд нилээдгүй сонждог зантай гэхэд хилсдэхгүй. Тэр идээ будааных нь ихийг яаваа гэж ирээд л Хайдав баян “ Хүргэн хүү” кинон дээр согтуурхаж байдгыг санахгүй хүн ховор биз. Зөвхөн Монголчууд ч гэлтгүй дэлхийн хэвлэл мэдээлэл ч хүндэтгэлийн томоохон арга хэмжээнд бэлтгэсэн зоог шүүсэнд анхаарал хандуулж ангуулчилж байдаг аж. Бээжин үргэлжилж байгаа "Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулга”-ын 22 дахь дээд хэмжээний уулзалтын үеэр эрхэмсэг зочдыг тансаг зоог шүүсээр хэрхэн дайлж буйг харуулсан гэрэл зургууд Хятадын цахим хуудсанд нийтлэгджээ. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн өндөр зэрэглэлийн тогооч нар уулзалтын зоог шүүсийг бэлтгэж байгаа аж.

Хятадын төр засгаас өндөр анхаарал тавьж хандуулж байгаа энэ уулзалтын үеэр хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бол уулзалтын өмнө хотын утааг нам дарж чадсан байна.

Олон улс орны бүх төлөөлөгчдийг Бээжин хотын төв хэсгийн Ritz Carlton зочид буудалд байрлуулсан бол төрийн тэргүүнүүд буудалласан өргөө мэдээж нууц аж. Харин Ritz Carlton буудал дахь төлөөлөгчид буудлын хаалгаар орохдоо металл илрүүлэгч төхөөрөмжөөр нягт шалгуулж байгаа гэнэ.

Уулзалт өнөөдөр өндөрлөж байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.