Халдварын голомтод ажиллаж байгаа 14800 хүнд 13 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Twitter Print
2020 оны 11-р сар 15-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Халдварын голомтод ажиллаж байгаа 14809 алба хаагчдад 13 тэрбум төгрөгийн урамшуулал өгөх Засгийн газрын шийдвэр гарсныг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

Тэрээр "Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан болон боомтууд гээд халдварын голомтод, өндөр эсрдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, хилийн байгууллагуудын эхний ээлжийн 14809 алба хаагчдад тус бүр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу нийт 13 тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоор ЗГ-ын нөөцөөс гаргана. Бусад аймгийн алба хаагчдад дараагийн ээлжид урамшуулал олгоно.

Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.