
Өнөөдөр NBA-ийн талбайд таван тоглолт боллоо. Л.Жеймсын удирдсан “Клелвлэнд Кавалейрс” гэртээ “Нью Орленс Пеликанс”-ыг хүлээн авч тоглосон юм. Залуухан бүрэлдэхүүнтэй “Пеликанс”-аас Э.Дэвис 27 оноо, 14 самбар, Р.Андерсон 32 оноо, Ж.Холидей 16 оноо, Э.Гордан 10 авч шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин талбайн эздээс Л.Жеймс 32 оноо, 12 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, трипль-дабль хийсэн байна. Мөн К.Ирвинг 32 оноо, 9 самбар, К.Лав 22 оноо, А.Варежо 12 оноо авснаар “Морин цэргүүд” 118:111-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.
Энэ өдрийн бусад тоглолтын хувьд “Индиана Пэйзерс”-“Юта Жаз” 97:86, “Чикаго Буллз”-“Детройт Пистонс” 102:91, “Атланта Хаукс”-“Нью Йорк Никс” 91:85, “Сан Антонио Сперс”-“Лос Анжелес Клипперс” 89:85-аар тус тус хожсон юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505