Афганистанд эмэгтэйчүүдийг хол замд ганцаараа явахыг хоригложээ

Twitter Print
2021 оны 12-р сар 28-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Афганистанд эмэгтэйчүүдийг хол замд ганцаараа явахыг хоригложээ

Афганистаны төрийн эрхийг барьж буй Талибан хөдөлгөөний байгуулсан Сайн үйлсийг түгээж, мууг таслан зогсоох яам эмэгтэйчүүдийг 72 км-ээс хол замд ганцаараа буюу гэр бүл, хамаатан садны эрэгтэй хүнгүйгээр явахыг хоригложээ. 

Түүнчлэн ганцаараа явж байгаа эсвэл нүүр царайгаа далдлаагүй эмэгтэй хүнийг тээврийн хэрэгсэлдээ суулгахыг хориглож байгаа аж. 

Мөн жолооч нарт тээврийн хэрэгсэл дотроо хөгжим асаахыг хоригложээ. 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Human Rights Watch олон улсын  байгууллагын захирал Хизер Барын мэдэгдсэнээр дээрх журмууд нь эмэгтэй хүний чөлөөтэй зорчих эрхийг боогдуулж, гэр бүлийн хүчирхийллээс зугтаах боломжийг нь үгүй хийж байгаа аж. 

Талибан хөдөлгөөн нь өнгөрсөн 8-р сард Афганистаны төрийн эрхэнд гарсан ба түүнээс хойш тус хөдөлгөөн афган эмэгтэйчүүдийн эрхийг улам бүр хязгаарлаж байгаа билээ. 

Дунд сургуулиудад зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг сургаж, эмэгтэйчүүдийг кинонд тоглохыг хориглосон ба одоогийн байдлаар эмэгтэй сэтгүүлчид болон сурвалжлагч нарыг ажиллахыг хараахан хориглоогүй байгаа аж. 

Афганистаны шинэ засгийн газар охид эмэгтэйчүүдийн эрхийг ийнхүү зөрчиж байгаа явдлаа охид эмэгтэйчүүдэд сурч, ажиллах аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа гэсэн мэдэгдлээр зөвтгөж байгаа аж. 

Энэ сард талибууд эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой тогтоол гаргасан ба үүнд шүүх эмэгтэй хүмүүсийн гаргасан гомдол нэхэмжлэлийг авч үзэх, эмэгтэйчүүдийг хүсээгүй  хүнтэй нь гэрлүүлэхгүй байх, нас барсан гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа хөрөнгөнөөс тодорхой хэмжээг өвлөж авахыг зөвшөөрөх тухай тусгажээ.
Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.