Цуурхал

Twitter Print
2020 оны 09-р сар 19-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Нэг хүүхэн хөршөө хулгайч гэсэн цуурхал тараажээ. Хөрш залуу нь ч баривчлагдаж. Хэдэн өдрийн дараа түүнийг гэм зэмгүй болохыг тогтоон суллажээ.

Суллагдсан залуу гэмгүй хүнийг гүжирдсэн хэргээр шүүхэд зарга үүсгэсэн байна. Шүүх хурал дээр нөгөө хүүхэн “Би зүгээр л нэг коммент бичсэн шүү дээ, хэнийг ч хохироогоогүй” гэж шүүгчид хэлэв. Уг хэрэгт ял шийтгэл оногдуулахын өмнө шүүгч хүүхэнд хандан:

“Та тэр залуугийн тухай бичсэн комментоо цаасан дээр бичээд түүнийгээ жижиг хэсгүүд болгон ураад гэртээ харих замдаа машиныхаа цонхоор гаргаж хаяаарай. Маргааш ирж ял шийтгэлээ сонс” гэлээ. Дараагийн өдөр шүүгч хүүхэнд: “Ял шийтгэлээ авахаас өмнө та гарч яваад өчигдөр машиныхаа цонхоор гаргаж хаясан цаасны хэсгүүдээ бүгдийг цуглуулж авчир” гэж хэллээ. “Би чадахгүй шүү дээ, эрхэм шүүгчээ. Салхи тэднийг хаа сайгүй газар авч одсон байгаа, хаанаас олж цуглуулахаа би мэдэхгүй байна” гэж хүүхэн учирлалаа.

Шүүгч: “Яг үүнтэй адилаар, энгийн гэх үгс, комментууд хэн ч хэзээ ч засч залруулж чадахааргүй хор хохирлыг тухай хүний нэр хүндэд үзүүлдэг. Хэн нэгний тухай сайн сайхан зүйл ярьж чадахгүй бол хэзээ ч юу ч битгий ярь. Хэлсэн үгнийхээ боол болохгүйн тулд хэл амныхаа эзэн болцгоож явъя. Хов жив бол хулгайгаас дор, учир нь тухайн хүний нэр хүнд, хүндлэл, итгэл даах чадамжийг хэзээ ч сэргэхгүй болтол нь хулгайлдаг.

Тиймээс, үүнийг ямагт санаж яв: Таны хөл хальтарвал та тэнцвэрээ ямагт эргээд олж чадна, харин таны хэл чинь хальтарвал хэлсэн үгээ хэзээ ч буцааж чадахгүй”.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.