Акуа Гарден, S’Outlet, Шунхлайн ШТС-г албадан нураах гүйцэтгэгч шалгармагц хэрэгжүүлнэ гэв

Twitter Print
2023 оны 10-р сар 18-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Хотын шинэ дарга Х.Нямбаатар өмнөх Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан шийдвэр болох S’Outlet дэлгүүр, Шунхлай ХХК-ийн Алтай хотхоны урд байрлах салбар, Акуа Гарден хотхоныг нураах захирамжийг хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дээрх гурван газарт ажиллана гэлээ. Акуа Гарден хотхоны тухайд цахилгааныг тасалсан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өндөр барилгыг нураахад аюулгүй байдал болон орчны бохирдлыг тооцох шаардлагатай байгаа аж. Хотын зүгээс хүлээцтэй хандаж, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаарах чиглэл өгсөн боловч нэмэлт үүсвэр залган, ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.

Өмнө нь ийм хэмжээний барилга нураасан туршлага манай улсад байхгүй бөгөөд нээлттэй тендер зарлажээ.

Шунхлай ШТС тухайн байршил дахь салбараа нураахаа илэрхийлсэн бол Акуа Гарден болон S’Outlet-ийн зүгээс хууль зөрчиж барилга бариагүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байна.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.