Өглөө бүр гэрээ цэвэрлэдэг шиг хором бүрт дотоод гэрээ өнгөрсөн улбаанаас цэвэрлэж бай

Twitter Print
2021 оны 03-р сар 27-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

Гэртээ хариад чи хань ижлээ хуучин сэтгэгдлээрээ хардаг. Өчигдөр тэр уур уцаартай байж. Өмнө нь бас үглэж, яншиж. Харин одоо тэр хоногшсон сэтгэгдлээр харах юм бол чи өмнөө байгаа хүнийг олж харахгүй.

Дурсамжийн мананд нүд чинь бүрхэгдэж, хэдийн байхгүй хий үзэгдлийг харна. Эхнэр чинь чамайг мөн тийм маягаар хардаг биз. Тийнхүү бодит хүмүүс биш, хий үзэгдлүүд л хоорондоо харилцаж, ярилцаж, уралдаж,салж, нийлдэг. Хий үзэгдлийн ертөнцөд автах тусам бодит ахуй алсарч одно. Зөвхөн бодит хүн хайрлаж чаддаг. Хий үзэгдлүүд дүр үзүүлэхээс цаашгүй. Тэдний дотор амьдрал үгүй. Тийм болохоор сэтгэгдлийн тоосыг арчиж хая.

Өглөө бүхэн гэрээ цэвэрлэдэг шиг хором бүрт дотоод гэрээ өнгөрсөн улбаанаас цэвэрлэж бай. Хэрэгцээт юмсаа л үлдээ. Тэгж гэмээнэ сэтгэл санаа чинь цэвэр тунгалаг байна.

ЭРТНИЙ САЙХАН АЯЛГУУ номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.