Тамхины хяналтын тухай хууль маш хангалтгүй хэрэгжиж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 07:36 цагт
Мэдээний зураг,

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг шалгалтаар хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, үйлчилгээний газрууд тамхи татах тусгай өрөө гаргасан, сургууль цэцэрлэгээс 500 метр зайд тамхи борлуулсан, дэлгүүрийн лангуун доороос нууцаар болон гудамж дагуу иргэд гар дээрээс тамхи ширхэглэж худалдах, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дүнсэн тамхи зарсан гэх мэт зөрчлүүд илэрчээ.

Монгол улсад тамхины тухай хуулийг 2013 оны гуравдугаар 1-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Гэвч “Монголын хууль гурав хоног” гэдэг үг биелэлээ олж, тамхины хууль маш хангалтгүй хэрэгжиж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.