Астаксантин С-витаминаас 6000 дахин хүчтэй антиоксидант шинж чанартай бодис

Twitter Print
2022 оны 03-р сар 21-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

ASTAKSANTYNA

Астаксантин нь далайн ургамал, сам хорхой мэтийн жижиг амьтад болон улаан өнгийн загасанд агуулагддаг каротиноидын төрлийн будагч бодис буюу пигмент юм.

Организмд байнга чөлөөт радикал болон идэвхитэй хүчилтөрөгчийн нөлөөгөөр уураг, өөх тос, ДНК зэргийг исэлдүүлж гэмтээдэг ба үүнээс болж эсэд гэмтэл учирч өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Чөлөөт радикал болон идэвхитэй хүчилтөрөгчийг антиоксидант бодисууд саармагжуулж организмын өвчлөхөөс хамгаалж байдаг.

Астаксантин маш хүчтэй антиоксидант шинж чанартай бодис, энэ чанараараа альфа-липоины хүчлээс 80 дахин, ногоон цайнаас 400-500 дахин, коэнзим Q10-аас 800 дахин, С-витаминаас 6000 дахин хүчтэй. Тийм учраас астаксантиныг "каротиноидын хаан" гэж нэрлэдэг.

Антиоксидант шинж чанартайн хувьд организмыг чөлөөт радикал болон бусад гаднын нөлөөнөөс хамгаалдаг байна. Үүнээс гадна:

1.Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Аливаа үрэвсэл эсийг гэмтээдэг тул үрэвслийн үүсгэдэг бодисыг саармагжуулж эсийг гэмтэхээс хамгаалдаг ба ходоодны эсийг хамгаалж шинээр эрүүл эс үүсэж эдгэрэхийг нь түргэсгэдэг байна. Цусанд сахар их үед бөөрий эсийг гэмтэж үхжихээс хамгаалдаг .Нүдний үрэвслээс болсон өвчнүүдэд бас сайнаар нөлөөлдөг.

2.Эсийн бүрэн бүтэн байдлыг хангаж, организмыг өвчлөхөөс хамгаалдаг.

3.Залуужуулах үйлчилгээтэй

4.Үе мөч, булчингийн үрэвсэл болон өвдөлтийг намдаана.

(Тамирчдын булчингийн ажиллагааг сайжруулж, ачаалал даах чадварыг ихэсгэдэг байна.)

5.Арьс, үс, хумсанд тэжээл өгдөг. Арьс хуурайшихыг багасгаж, уян хатан болгож, арьсанд үрчлээ үүсэхийг багасгадаг.

6.Тархины эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг.

7.Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг.

8.Чихрийн өвчний хүндрэл болох нүдний шар толбо гэмтэх болон нүдний торлог бүрхүүл гэмтэхээс хамгаалдаг ба гэмтсэн үед эдгэрэлтийг нь түргэсгэдэг.

9.Нүд ядрахаас хамгаалж, хуурайшихыг нь багасгаж, нүдний даралт ихсэх болон нүдний эвэрлэг бүрхүүл цайхыг багасгадаг

10.Химийн бодисын хорт нөлөөг багасгаж организмд байгаа аливаа өвдөлтийг багасгадаг.

11.Удаан хугацаанд стрессийн нөлөөгөөр үүссэн гаж нөлөөг арилгахад тусалдаг. 12.Гэмтэл, мэс засал болон хүнд өвчнөөр өвчилсний дараа тэнхэрэхэд тусалдаг.

13.Зүрх судасны өвчинд сайнаар нөлөөлдөг. Судасны хатуурлын үндсэн шалтгаан нь судасны хананд үрэвсэл үүссэнээс болдог ба астаксантин нь үрэвслийг багасгаж цус өтгөрөхөөс хамгаалдаг тул шигдээс , цусны даралт ихсэх болон судас хатууралтай холбоотой өвчнүүдэд эерэгээр нөлөөлдөг. 14.Харшлын үед үүсдэг хариу урвалыг багасгадаг.

15. Хавдраар өвчлөхөөс хамгаалдаг.

16. Чихрийн өвчний хүндрэлээс хамгаалдаг.

17. Интерфероныг ихэсгэж организмын унаган дархлааг сэргээдэг. Чөлөөт радикалууд дархлааны эсүүдийг гэмтээдэг тул антиоксидант бодисын хувьд чөлөөт радикалыг багасгаж дархлааны эсийг хамгаалдаг.

18. Бамбай булчирхайн өвчнүүдэд сайнаар нөлөөлж эдгэрэлтийг нь түргэсгэдэг.

19. Архаг ядаргааг багасгана гэх мэт 100 гаруй өвчин, зовиурт сайнаар нөлөөлдөг тул 50 гаруй төрлийн эмийн бэлдмэлийн найрлагад ордог байна.

Астаксантин тархи, нүдрүү эсрүү нэвтрэн орж чаддаг тул тэнд байдаг олон өвчин зовиурыг арилгахад тусалдаг.

Тархины цусан хангамж муудсанаас болж тархи гэмтэхээс хамгаалдаг ба ой ухаан муудах, ой ухаанаа алдах, амархан мартах зэрэг зовиурыг газар авахаас хамгаалдаг байна. Түүнээс гадна мартамхай болохыг багасгаж анхаарлаа төвлөрүүлэхийг сайжруулдаг. Ой тогтоолтыг сайжруулж сэтгэхүйд сайнаар нөлөөлдөг.

Цус өтгөрөхиыг багасгаж зүрхний булчин гэмтэхээс хамгаалдаг ба муу холестеринийг багасгадаг байна.

Астаксантин нь С-реактивный белок-ийг 21% багасгадаг байна. Чөлөөт радикалын довтолгоо ихсэж организм түүнийг зогсоож дийлэхгүй болсон үед CRP их болдог. CRP-г багасгаснаар эсийг гэмтэхээс хамгаалж, судас хатуурахаас сэргийлж байдаг.

Астаксантин нь Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин, зүрх судасны өвчин, зарим хавдар түүний дотор түрүү булчирхайн хавдар болон мэдрэлийн өвчинд сайн үр дүнтэй. Түүнээс гадна эрдэмтдийн хийсэн судалгаагаар астаксантин нь зүрхний өвчин, чихрийн өвчний 2-р хэлбэр, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин. хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлдэг болох нь батлагдсан байна.

Европын эмч нарын судалгаагаар ковидоор өвдсөн хүмүүс хурдан тэнхрэх болон ковидын дараахь зориурыг арилгахад эмчилгээтэй хамт астаксантиныг хэрэглэхэд сайн үр дүнтэй болохыг баталсан байна.

Астаксантин нь үрэвслийг өдөөдөг энзим болох COX-1, COX-2 болон простогландины эсрэг хүчтэй нөлөөлж үрэвслийг багасгадаг. Үрэвслийн эсрэг эмийг бодвол удаан үйлчилгээтэй боловч ямарч гаж нөлөө үзүүлэхгүйгээр үрэвслийг зогсоодог.

Эсийн ДНК-г гэмтэхээс хамгаалж амьдрах хугацааг нь 43% уртасгаж чаддаг ба үүгээрээ теломерыг уртасгаж эсийн хуваагдлыг нэмэгдүүлж хүний амьдрах хугацааг уртасгадаг байна. Энэ бол энэ бодисын хамгийн чухал чанар юм. Астаксантиныг хэрэглэхдээ дангаар нь биш полифенол, ресвератрол, нарс модны охь зэрэг байгалийн гаралтай бэлдмэлүүдтэй хослуулж хэрэглэвэл гайхамшигтай үр дүнг авчирч олон эдгэрэхгүй гэгддэг (чихрийн өвчний 2-р хэлбэр, ходоодны өвчнүүд, арьсны өвчнүүд, элэгний вирус болон архаг үрэвслүүд, эдгэрэхгүй шархнууд г.м) өвчний явцыг зогсоох юмуу бүрэн эмчилдгээрээ гайхамшигтай юм. Эдгээр бодисуудтай хамтад нь бэлдсэн бэлдмэл монголд ороод ирчихсэн байгаа. Гэхдээ фирмийн маркетинг нь реклам хийхийг хориглодог тул энд бичсэнгүй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ 2022-3-13

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.184.158) 2020-12-13 15:05
      • 0
      • 0

      Say togrog ogsnoos iluu zov shiidver bn .sanal helehed ger horoolliin us togiig bas 0leh heregtei shuu

      Хариулах