Машины дугуйг дахин боловсруулж зам барих технологи боловсруулжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Мельбурн хотын инженерийн RMIT их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд машины дугуйг дахин боловсруулж, хог хаягдлаас зам барих технологийг боловсруулжээ.

Уг материалыг суурь давхарга болгон ашиглаж, дээр нь асфальт тавьдаг. Хөгжүүлэгчдийн хэлснээр дугуйнаас гаргаж авсан резинэн үйрмэг нь зам тавихад шаардлагатай бүх шаардлагыг хангаж байгаа юм. Түүний тусламжтайгаар замын гадаргуугийн суурь нь уян хатан, удаан эдэлгээтэй, чийгэнд тэсвэртэй, үйлдвэрлэхэд хямд байдаг.

Нэмж дурдахад, энэ арга нь олон тонн дугуйг хогийн цэг рүү илгээх бус дахин ашиглагдаж болох түүхий эд болгож байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.