Ямар ч хэрэггүй мөртлөө цаг хугацаа, эрч хүчийг шавхдаг 3 сэтгэл хөдлөл

Twitter Print
2020 оны 11-р сар 11-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Ямар ч хэрэггүй мөртлөө чиний хамаг цаг, эрч хүчийг шавхдаг, тэгсэн мөртлөө юу ч буцааж өгдөггүй 3 сэтгэл хөдлөл гэж байна.

1. УУР

Хүмүүс яагаад гэнэт гэнэт уурладагыг би хэзээ ч ойлгож байгаагүй, ялангуяа, уур уцаар зөвхөн нэг хүнийг зовоодог, тэр нь ЧИ байхад... Чиний уурыг өөр хэн ч тоохгүй.

2. САНАА ЗОВОЛТ

Зарим хүмүүс жижигхэн юм болгоны төлөө хэт их санаа зовдог. Санаа зовоход зарцуулж буй цагаа харин зорьсноо биелүүлэх үйлдэлд зарцуулж баймаар.

3. ХАРДАЛТ

Хардана гэдэг зүгээр л цагийн гарз. Тэгэхийн оронд цагаа өөрийн зорилгоо биелүүлэхэд ашиглаж байх хэрэгтэй. Хүн бүр өөр. Сэдэв бүрээр өөрийгөө өөр нэгэнтэй харьцуулж суух нь тэнэг хэрэг. Эдгээр 3 сэтгэл хөдлөл хамгаас үнэтэй цаг, энергийг чинь шавхахаас цаашгүй. Хэтэрвэл бүр аюултай, хөнөөлтэй ХАРАМСАЛ гэдэг сэтгэл хөдлөл болон хувирах магадлалтай.

С.Эрдэнэбат 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.