
Эргэн тойронд байгаа элдэв асуудлуудад шаналж шүүмжлээд, ѳѳрийн санал бодлыг нь дагаж нийцээгүй хүн бүрийг үзэн ядаж хараагаад, ѳѳрѳѳ л оролцохгүй бол юм бүхэн сүйрч буй мэдрэмжээрээ хийрхэж солиороод байх тусам энэ амьдралд чи ѳѳрѳѳ л зовдог.
Бусдын зовлонг ѳѳр дээрээ нааж туслахгүй байж хамтдаа зоволцоод, ѳѳрийн зовлонгоо бусдад тулгаж тэднийг шаналгаж зовоогоод, энэ амьдралын бараан сүүдэр дагаж хамтдаа даарч бээрэх гэж муйхарлан зүтгэх тусмаа чи зовлонгийн хѳтѳч болж буйгаа анзаардаггүй. Ѳѳрѳѳ хайрлаж чадахгүй байж ѳрѳѳл бусдаас харамлаж хардаад, ѳѳрѳѳ хэнийг ч хайрлахгүй байж ѳрѳѳл бусдаас хайр нэхэн дарамтлаад, ѳѳрийн амьдралаа аятайхан авч явж чадахгүй хэрнээ үргэлж бусдад яаж амьдрахыг зааж сургах гэж тамлаад чи энэ амьдралд ганцаардлаас ѳѳр хань үгүй болдог.
Яг үнэндээ байна шүү дээ, энэ амьдрал маш энгийн. Дотоод сэтгэлийн элдэв шаналлаа зайлуулж орхиод эргэн тойрноо анзаарах ахул салхи исгэрч, модод сэрчигнэж, шувууд жиргээд л, голын ус хоржигнож урсан талд тарвага хошгирон нүхэндээ тоглоод л, үүлс нүүж борооны дуслууд чам дээр унан сэтгэлийг тань аргадаж норгоод л, амьдрал дэндүү сайхан. Чиний сэтгэлийн бараан шаналлаас байгаль дэлхийг хохироох юу ч үгүй. Чи зовлоо, шаналлаа гээд энэ дэлхийд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй. Тэгэхээр гунигаа тайлж орхиод гараад хаашаа ч хамаагүй алх л даа.
Зѳрж ѳнгѳрѳх хүн болгон руу энэ амьдралд энэ цаг мѳчид хамт байгаагийнхаа тѳлѳѳ талархан инээмсэглэ. Ѳнѳѳдѳр амьд байгаагийнхаа тѳлѳѳ оршин буй бүхэнд таларх, тэдний хайрла. Дэмий шаналлуудаа толгойноосоо арчиж хаяад дуу аяла. ТЭГЭЭД Л БОЛОО…
Г.Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.