Хойд Солонгос ажилчдын цалингийн 90 хувийг хураадаг

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Катарт болох 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний байгууламжуудыг барих барилгын ажилд Хойд Солонгосын хэдэн мянган ажилчид ажиллаж байна. Тэднийг бараг цалингүй гэж болох ажээ. Эдгээр ажилчдын цалингийн 90 хувийг улс нь хурааж авдаг ажээ. Энэ тухай The Guardian сонинд бичсэн байна.

Тэндээс зугтсан  солонгос ажилчдын яриагаар  барилгачид нь боолын нөхцлөөр ажиллан гурван жилийн гэрээнийхээ хугацаанд бараг цалин авдаггүй гэнэ. Нутагтаа ирсэн тэдэнд цалингийнх нь 10 хувийг  эрх баригчид олгоод бусдыг нь улсынхаа мэдэлд авдаг байна.

Доха хотод ам нээсэн нэгэн солонгос хүн “бид энд үндэстэндээ мөнгө олохоор ажиллаж байна” хэмээн хэлжээ. ДАШТ-ий шөвгийн тоглолт явагдах Лусаил нэртэй хотхон босгоход Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрлөж байгаа гэнэ. Тэд яг спортын байгууламж дээр биш хотын бусад барилга байшингуудыг босгоход хүчин зүтгэж байна. Тэдний ажлын өдөр болон цаг бусад хүмүүсийнхээс илүү гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.