Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол 19-нд болно

Twitter Print
2022 оны 09-р сар 12-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол 19-нд болно Өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн билээ. Британийн хаан ширээг 70 гаруй жил удирдсан түүнийг Шотланд дах Балморал шилтгээндээ таалал төгсөх үед дэргэд нь гэр бүл, ойр дотныхон байлцсан юм.

Өнгөрсөн ням гарагт Хатан хаан Элизабетийн цогцостой авсыг Балморал шилтгээнээс зөөж Эдинбург дэх Их Холирудын шилтгээнд шилжүүлэн байршуулжээ. 

Хатан хаан Элизабетийн авс Холирудын шилтгээний Эзэн хааны өрөөнд даваа гарагийн орой болтол байрлах аж. 1128 онд баригдсан Холирудын шилтгээн нь Британийн хааны гэр бүлийн албан ёсны шилтгээн болоод 500 гаруй жилийг үджээ.

Даваа гарагийн өглөө Их Британийн Эзэн хаан гэргийн хамт Лондон дахт Уэстминстерийн ордонд айлчлах ба энд Их Британийн парламентын хоёр танхимын гишүүд Эзэн хааны гэр бүлд эмгэнэлээ илэрхийлж, Эзэн хаан хариу үг хэлэх аж. Уг арга хэмжээний дараа Эзэн хаан III Чарльз, хатан Камилла нар Эдинбург руу хөдлөх аж.

Эдинбургт Холирудын шилтгээний гадна Эзэн хаан Чарльзд түлхүүр гардуулах ёслол болох ба уг ёслолын үеэр Британийн Эзэн хаанд Эдинбург хотын түлхүүрийг гардуулах юм.

Холирудын шилтгээнээс өдрийн 2 цаг 30 минутаас Хатан хааны цогцостой авсыг Гэгээн Жайлсын сүм рүү зөөх ба цувааг Эзэн хаан Чарльз, Хатан хааны гэр бүлийн гишүүд даган явах аж.

Авсыг ирэх мягмар гарагт Лондон хои руу онгоцоор зөөж, Уэстминстерийн ордонд байршуулна. Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол энэ сарын 19-нд Уэстминстер дэх Гэгээн Петрийн сүмд болно. Цагаан ордны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гэргий Жилл Байдений хамтаар оршуулгын ёслолд оролцоно гэдгийг мэдэгджээ.

Ерөнхийлөгч Жо Байдений хувьд анх 1982 онд Хатан хаан Элизабеттэй уулзаж байсан ба сүүлд 2021 онд Английн Корнуоллд болсон "Их-7" -гийн чуулга уулзалтын үеэр уулзсан билээ.

Бразилийн Гадаад харилцааны яамнаас Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару мөн л Хатан хаан Элизабетийг оршуулах ёслолд оролцоно гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.