Дэлхийн хамгийн гаж, сонин гэрлэлтүүд

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хайр сэтгэлтэй болж, өөрсдийн хүслээр хамт амьдрахаар шийдвэр гаргаснаа ёслол хүндэтгэлтэйгээр илэрхийлж буй хэлбэр нь гэрлэлт. Тэгвэл энэ ёсноос гажууд сонин содон зүйлстэй гэрлэсэн тохиолдол дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээ байдаг аж.

Өөрөө өөртэйгөө гэрлэх

2007 онд БНХАУ-ын иргэн Лиу Иэ ганц бие амьдарснаас өөртэйгөө гэрлэх нь хавь илүү юм байна гэх шийдвэрт хүрч, хуримаа хийжээ. Ингэхдээ өөрийнхөө зургийг сүйт бүсгүйн улаан даашинзтайгаар хэвлүүлж, тэрхүү зурагтайгаа гэрлэсэн байна.

Image result for In 2007, Liu Ye of China decided it would be better to marry himself than be single  Read More: 15 of the World’s Weirdest Marriages | https://thefw.com/weirdest-marriages-of-the-

Дээрхтэй яг ижил хурим Нидерландад мөн болжээ. Гэхдээ энэ удаа эмэгтэй хүн өөртэйгөө гэрлэсэн юм. 2003 онд Женнифер Хоес гэх уран бүтээлч эмэгтэй 30 насныхаа төрсөн өдрөөр өөртэйгөө гэрлэжээ. Энэ ёслолоо тэрбээр гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэл дунд хийсэн бөгөөд өөртөө үнэнч байхаа тангаргалсан байна.

Амьтан, хүний хурим: Могой ба хүн

2006 онд Энэтхэгт хиндү шашинт эмэгтэй могойнд дурлаж, шашныхаа ном журмын дагуу гэрлэжээ. Түүний хуримын ёслолд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд тэд эл хуримыг аз, амжилт авчирна хэмээн ихэд билгэшээсэн байна. Хуримдаа могой оролцоогүй ч, түүнийг дуурайлсан хийсэн гуулин баримлыг тавьсан байжээ.

Related image

Хүн ба далайн гахай

Израилд нэгэн британи эмэгтэй далайн гахайтай гэрлэжээ. Бүсгүй далайн гахайд анхны харцаар дурласан бөгөөд миний амьдралын хайр хэмээн дууддаг гэнэ.

Related image

Хүн ба ямаа

Суданд хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэхдээ туйлын болгоомжтой байх хэрэгтэй гэнэ. Учир нь эрэгтэй хүн хэн нэгэн эмэгтэйтэй дотно харилцаанд орж байгаад баригдвал гэр бүлийн нэр хүндээ хамгаалахын тулд шууд л гэрлэх ёстой байдаг аж. Энэ хууль 2006 онд ямаанд тохиолдсон байна. Чарлес Томб гэх эр ямаатай бэлгийн харилцаанд орж байгаад баригдсан бөгөөд уг ямаатайгаа хүчээр гэрлэсэн аж. Ингэхдээ сүйт бүсгүйн инжийг ямааны эзэнд төлсөн байна.

Image result for In 2006, married a goat.

Хүн ба нохой

Зарим хүмүүс амьтантай гэрлэх нь өөрт нь аз авчирсан гэдэгт итгэдэг гэнэ. Энэтхэгт нэгэн фермер будааны талбайд хоёр нохой нь үхсэний дараа өөрийгөө хараагдсан гэж үзэх болжээ. Ямар ч эмч түүнд тус болсонгүй. Харин нэг үзмэрч түүнд учирсан хараалыг нохойтой гэрлэн, хамт амьдарч байж тайлагдана хэмээн зөвлөсний дагуу хуримаа хийжээ.

Related image

Хүн ба муур

Муур хүний сайн анд нөхөр байж чаддаг. Тэгвэл Германд нэгэн шууданч залуу мууртайгаа гэрлэж байжээ. Амьтны эмч түүнд муур нь хүнд өвчтэй гэж хэлсний дараа тэрбээр энэ шийдвэрийг гаргасан байна.

Image result for So much so that a postal worker in Germany married his cat

Цамхаг ба хүн

Сан Францискогийн нэгэн цэрэг бүсгүй Эйффэлийн цамцагт ухаангүй дурлажээ. Улмаар 2008 онд тэрбээр өөрийн нэрээ Эрика Ла Тур Эйффел болгон өөрчилсөн байна.

Берлины ханатай гэрлэжээ

Хүн бүхэн мэддэг обьекттой гэрлэх нь тийм ч жигтэй зүйл биш байж мэднэ. 1979 онд Эйжа Ритта Берлайнер Мауэр Берлины ханатай гэрлэжээ. Тэрбээр бүр хүүхэд байхдаа телевизээр уг ханыг харахдаа л анхны харцаар дурласан гэнэ. Сүүлд тэрбээр овгоо өөрчлөн Берлины хана болгосон байна. Гэвч түүний гэрлэлтээс хойш 10 жилийн дараа ханыг буулгасан бөгөөд энэ түүнд хар дарсан зүүд шиг л байсан гэнэ.

Дижитал эхнэр

Аль нэг видео тоглоомныхоо дүрд дурлан, түүнтэйгээ болзож, бүр гэрлэсэн тохиолдол байдаг гэнэ ээ. Ийм хурим 2009 онд болсон бөгөөд нэгэн залуу “Love Plus” тоглоом тоглох үедээ нэгэн дүрд дурлаж, түүнтэйгээ гэрлэсэн байна.

Image result for Sal9000 fell in love with the character he met playing “Love Plus” on

Дэртэй гэрлэжээ

Ли Жингюү гэх залуу дэртэйгээ гэрлэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэрбээр дэрэн дээрээ анимэ дүрийн зураг нааж, хуримын ёслолоо хийсэн байна.  

Нэгэн эр мөнгийг нь үрэхгүй, байнга үглэхгүй, ямар ч зүйл тохиолдсон түүнийг орхиж явахгүй байх эхнэртэй болохоор шийджээ. Ингээд тэрбээр 2000 онд секс хүүхэлдэйтэй гэрлэсэн байна.

Энэтхэгт  хуримдаа оролцохгүй бол түүнийг шавар ваар орлодог гэнэ. Яг ийм явдал Салвита гэх бүсгүйд тохиолджээ. Түүний нөхөр болох хүн нь цагдаа бөгөөд гэнэтийн ажлаар хуримдаа байх боломжгүй болсон байна. Ингээд  гэр бүлийнхэн нь сүйт залуугийн зургийг шавар вааранд хийж, хуримын ёслолыг үргэлжлүүлсэн аж.

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.163.208) 2023-10-30 17:34
      • 0
      • 0

      Би франц гаралтай, орос ээжтэй. Би загварын чиглэлээр ажилладаг, 41 настай, 1.70 метр өндөр, 58 кг жинтэй. Би 50-60 насны эрэгтэй хүнтэй нухацтай, чин сэтгэлээсээ, үнэнч шударга харилцаатай байхыг хайж байна.Таныг илүү сайн мэддэг байх гэж найдаж байна. Надтай холбогдоно уу И-мэйл: huber.carmene@gmail.com эсвэл над руу телеграмм дугаараа илгээнэ үү

      Хариулах

      (139.5.218.236) 2019-10-20 14:11
      • 0
      • 0

      Hun ehees torohdoo erh tegsh torood tom bolood erh tegsh baih esguig baigal shaarddag

      Хариулах

    • Зочин

      (41.85.163.208) 2023-10-30 17:35