Ж.Алтанцэцэг: “Extacy” хар тамхины нэр биш

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Охидын “Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл саяхан түгсэн билээ. Цагдаагийнхны хэлж байгаагаар уг хэргийг хагас жил орчмын өмнө шалгаж байсан гэнэ. Түүнээс гадна уг хамтлагийн нэр нь нэг төрлийн хар тамхины нэршил болохыг тэд онцолж байна. Ийм нэршилтэй хамтлаг хүүхэд, залууст үлгэр дууриалал болж байгаа нь хэр зохистой вэ. Энэ талаар хамтлагийн продюссер Ж.Алтанцэцэцэгээс хариулт авлаа.

-“Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн мэдээллийг дуулсан байх. Хамтлагийн продюссерын хувьд ямар байр суурьтай байна?

-Анх олж сонсоод эргэлзсэн. Охидынхоо ээжүүдтэй нь уулзаад ямар ч тийм зүйл байхгүй гэдгийг олж мэдсэн. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Энэ талаар ээжүүд нь хөөцөлдөж байгаа.

-Тэгвэл хамтлагийн нэрний хувьд нэг төрлийн хар тамхины нэршил юм билээ. Залуу үеийнхэнд үлгэр дууриалал болж байгаа хамтлаг ийм нэртэй байх нь хэр зохистой вэ?

-“Extacy” чинь хар тамхины нэр биш шүү дээ. Анх Рагу эмоци гэсэн утгыг илэрхийлсэн үг гэж өгсөн. Үүнийг буруугаар ойлгох хэрэггүй. Монголоор дүүрэн мэдэмхийрэгч болчихоод байна. Охид маань мэргэжлийн дуучид биш төслийн үр дүнд нэгдсэн. Тэд сургууль соёлтой, эцэг эхтэй харж хандах хүмүүс. Харин тэднийг Монголд сайн, муугаар хэлж байгаа нь уран бүтээл нь хүмүүст хүрсэн юм байна гэж ойлгож байна.

-Гэхдээ хар тамхины нэршил болохыг цахим хуудсаас харж болж байна шүү дээ. Цагдаагийнхан ч баталж байгаа?

-Юун хар тамхины нэршил вэ. Үүнийг цагдаагийнхан яаж мэддэг юм бэ. Хар тамхи биш, эрч хүч, доргио гэсэн утгаар өгсөн нэр.

Б.Заяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.