Олон улсын гар зургийн уралдаанд манай улсын сурагч "Гран при" шагнал хүртжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа.

Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд 3 ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хон Конг, Монгол зэрэг орнуудаас 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр  илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулсан  байна.

Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид 1 дүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Манай улсын мэргэжлийн зураачид болон зураач хүүхдүүд энэхүү уралдаанд байр эзэлж, амжилттай оролцсонд баяртай байна. Хүүхдүүд маань Улаанбаатар хотоо эрүүл болгох олон өвөрмөц санааг уран сэтгэмжээр илэрхийлж, ур чадвараараа олон улсад шалгарсан нь сайшаалтай юм. Цаашид өөрсдийн зурах авъяасаа улам хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд идэвхитэй оролцоорой” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.