Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг, К.Брайант л үүнийг хийж чадсан

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд сагсан бөмбөгийн шидтэнгүүдийн тулаан үргэлжилж байна. Өнөөдөр зургаан тоглолт болж байгаагаас “Торонто Рэпторс”-“Орлэндо Мэжик” 104:100, “Мемфис Гризлес”-“Лос Анжелес Лэйкерс” 107:102, “Милуоки Бакс”-“Оклахома Сити Тандер” 85:78, “Даллас Маверикс”-“Сакраменто Кингз” 106:98-аар тус тус хожсон бол “Шарлотте Хорнетс”-“Портлэнд Блэзерс”, “Сан Антонио Сперс”-“Голден Стэйт Уорерз” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байгаа аж.

Алдарт К.Брайант гэмтлээс эргэн ирсэн ч “Нуурууд” ганцхан хожиж, зургаа ялагдлаа. Өнөөдөр “Баавгайнууд”-ын талбайд зочлон тоглоход Кобе 28 оноо, К.Бузер 20 оноо, Ж.Хилл 13 оноо, 14 самбар, В.Жонсон 15 оноо, Ж.Лин 12 оноо зэрэг гарааны таван тоглогч нь араваас дээш оноо авсан ч 107:102-оор хожигдлоо. Харин талбайн эздээс М.Конли 23 оноо, К.Пондекстер 16 оноо, К.Ли 15 оноо, К.Коуфс 14 оноо, Т.Аллен 12 оноо, З.Рэндольф 11 оноо, 10 удаас самбараас бөмбөг авч жигд тоглолтыг үзүүлжээ.

2000 оны үед өрнөд бүст хүчтэй өрсөлдөгчдын тоонд орж байсан “Сакраменто Кингз”, “Даллас Маверикс” багууд өнөөдөр учраа таарлаа. Шинэ үе нь гарч ирсэн дээрх хоёр багийн тулаанд талбай дээрээ тоглосон “Даллас” 106:98-аар хожсон юм. Зочин багаас Р.Гэй 26 оноо, 8 самбар, Р.Сессионс 18 оноо, В.МакЛемор 17 оноо, Д.Каузинс 16 оноо, 11 самбар, К.Ландри 11 оноо цуглуулжээ. Харин Д.Новицки 23 оноо, К.Парсонс 19 оноо, М.Эллис 16 оноо, Т.Чандлер 16 оноо, 11 самбар, Д.Харрис 12 оноо, Б.Врайт 10 оноогоор багтаа тус болов.

2000, 2001, 2002 онд “Лос Анжелес Лэйкерс” гурван жил дараалан аварга болоход тэднийг “Даллас”, “Сакраменто” хоёр хурцалж байлаа. “Ноёд”-ын В.Дивац, К.Уэббер, М.Бибби, П.Стоякович, “Зэрлэг морьд”-ын М.Финли, Д.Новицки, С.Нэш, Ш.Брэдли нар тухайн үед Өрнөдийн аварга болсон бол Дорнодын багуудыг гарцаагүй хожих байсан гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид одоо ч мартаагүй.

Ширүүн өрсөлдөөн дундаас гарч ирсэн “Лэйкерс” аваргын төлөө Р.Миллерын “Индиана”, А.Айверсоны “Филадельфи 76”, Ж.Киддын “Нью Жерси” багуудыг илүүрхэн хожиж байлаа. “Тулалдаанд зөвхөн шонхорууд” нисдэг учир К.Брайант, Ш.О’Нил, Д.Фишер нарыг Ф.Жексон гараанд илгээдэг байсан. Тэр их өрсөлдөөн дунд гал гарсан тоглолтыг үзүүлж байсан Кобе өнөөдөр ч 20-иос дээш оноо дунджилж аварга хүн “аварга” чигээрээ дуусдаг тод жишээ, сагсан бөмбөгийн гайхамшиг бүрийг дэлхий нийтэд мэдрүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.