Германы сагсан бөмбөгийн спортын “загалмайлсан эцэг” Дирк Новицки

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр  “Даллас Маверикс” талбай дээрээ “Сакраменто”-г 106:98-аар хожсон. Энэ тоглолтонд Д.Новицки 23 оноо авснаар өөрийн карьерынхаа 26.953 дахь оноогоо авсан аж. Ингэснээр NBA-ийн бүх цаг үеийн мэргэж буучдын есдүгээр байранд бичигдэж эхэллээ. Одоо түүний өмнө 38387 оноотой К.А.Жаббар, 36.928 оноотой К.Мэлоун, 32.292 оноотой М.Жордан, 31.887 оноотой К.Брайант, 31.419 оноотой У.Чемберлен, 28.596 оноотой Ш.О’Нил, 27.409 оноотой М.Мэлоун, 27.313 оноотой Э.Хайес нар байгаа.

17 дахь улиралдаа мэргэжлийн лигт хүчин зүтгэж буй Дирк энэ эрчээрээ тогловрол хоёр сарын дараа Э.Хайес, М.Мэлоун нарыг гүйцэх боломжтой.

Европын тоглогчдоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн Д.Новицки 1978 оны зургаадугаар сарын 19-нд Германы Варисбург хотод төржээ. Түүний эгч нь NBA-д (Үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-нд ажилладаг байжээ. Багаасаа сагсан бөмбөгийн спортод авъяастай дүүдээ Нэгдсэн улсад хөл тавих боломжийг олгож байв. Улмаар 1998 оны драфтын эхний бүсийн ес дэх сонголтоор халуун Техасын Даллас хотын багт ирсэн. Түүнээс хойш өөрийн ур чадвараар шилдэг тоглогчдын тоонд багтаж, 2011 онд аваргын бөгж зүүсэн.

Мөн 2011 оны финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 12 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, дөрвөн удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, 2006 оны улирлын холын зайн шидэлтийн аварга болсон. Харин шигшээ багийн хамтаар 2002 онд АНУ-д болсон сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас хүрэл медаль, энэ дэлхийн аваргын “үнэ цэнэтэй тоглогч”, 2005 оны Европын аваргын тэмцээний мөнгөн медаль авч байлаа.

 

Германы тэргүүлэх спорт нь хөлбөмбөг юм. “Бундестим” 1954, 1974, 1990, 2014 онд дөрвөн удаа дэлхийн аварга болж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин Германы сагсан бөмбөгийн загалмайлсан эцэг нь Дирк болж байна. Түүний асар их хөдөлмөрийн үр дүнд Германы сагсан бөмбөгийн спорт дэлхийн түвшинд очсон билээ.

Шинэ рекорд эвдсэн Диркийн талаар “Даллас Маверикс”-ын эзэн М.Кубан сэтгүүлч нарт хэлэхдээ “Тэр өөрт байгаа бүхнээ хөдөлмөрөөрөө олж авсан. Түүний ахисан шат бүхэн нь өөрийнх нь зүтгэлийн үр дүн. Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын эхний аравт байгаа тамирчдаас тэр ганцаараа Европын иргэншилтэй. Олон улсын тамирчдаас онооны лидер болсон түүнд баяр хүргэж, мэхийн ёслох нь зүйтэй” гэсэн аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.