З.Энхболд намын дарга болно гэдгээ зарлалаа

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Улс төрийн үйл явц хурдацтай өрнөж байна. Өнөөдөр болсон АН-ын УИХ дахь бүлгийн хурал АН-ын дарга Н.Алтанхуяг болон Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэггүй болж нэр дэвшигч Р.Амаржаргалын нэр дээр санал хураалт явуулан хуралд оролцсон 27 гишүүн 100 хувь дэмжсэнээр Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болоод байгаа. 

Харин энэ шийдвэрийг АН-ын дарга Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, өөрийн байр суурь дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Харин АН Н.Алтанхуягаасаа нэгмөсөн хагацахаар шийдсэн болотой. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд дөнгөж сая "2014.12.08-нд болох Ардчилсан Намын их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлнэ" гэж өөрийн твиттертээ нээлттэй жиргэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.