УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг хүчингүй гэв

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгалийн мэдээлж буйгаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас УИХ дахь АН-ын бүлэгт  Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг өгсөн болохоос Ерөнхий сайдыг томилох үүрэг өгөөгүй гэлээ. 

Хяналтын ерөнхий хорооны гишүүд ҮЗХ-ны хуралдааны протокол, бичлэгийг шүүж үзсэний үндсэн дээр Засгийн газар байгуулах тухай тогтоолд "Ерөнхий сайд сонгох" гэсэн үг нэмж оруулсныг тогтоосон байна.

Мөн дараах тогтоолыг дүрмийн бус гэж үзэж байгаа аж. Дүрмээр Ерөнхий сайдын нэрийг намын дарга дэвшүүлж гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд ҮЗХ-нд танилцуулах ёстой юм байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа нь Намын даргын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг гэж үзэж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны гишүүд хэлж байгаа юм.

Ерөнхий сайдыг томилох эсэх талаар Хяналтын ерөнхий хороо, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийн аль нь хүчин төгөлдөр болохыг ҮЗХ-ны хурлаар эцэслэн шийдэх юм байна.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.