Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм

Twitter Print
2023 оны 02-р сар 10-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Бизнесийн хурал уулзалтанд хүмүүс тэр болгон дуртай биш ч, уулзалтын үеэр дагаж мөрддөг хэвшсэн ёс журам байдгийг мэднэ. Албаны уулзалтанд орохдоо дарга, хамтран ажиллагчид, харилцагч түнш, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн, боловсон харьцаж, тэдний өмнө зөв зохион байгуулалттай байх чухал юм.

"The Essentials Of Business Etiquette" буюу "Бизнесийн ёс зүйн дүрэм журам" номын зохиолч, мэргэжлийн зөвлөгөө өгөгч Барбара Пайчтерийн зөвлөмжүүдийг сонирхуулж байна.

Доорх графикаас ажил хэргийн орчинд хэрхэн бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж, мэргэжлийн боловсон хүчин гэдгээ харуулах вэ. Үүнд:

1.Хурал эхлэхийн өмнөхөн бусадтай үг солилцох. Хэрвээ боломж олдвол хуралд оролцохоор ирсэн хүмүүс дээр очиж өөрийгөө танилцуул. Хүмүүс бие биенээ мэдэхгүй, танихгүй бол хамгийн өндөр албан тушаалтнаас эхлэн бусадтай нь танилцуулж өгнө.

2. Товч тодорхой ярих. Өөрийн бодлоо аль болох цөөхөн үгээр илэрхийлж, ярьсан зүйлээ давтахгүй мөн хэрэггүй мэдээлэл өгөхгүй байх.

3. Гар барих. Хэрвээ та уулзалтыг зохион байгуулагч эсвэл хэн нэгнээс илүү өндөр албан тушаалтан бол өөрөө эхэлж тухайн хүнтэй гар барих хэрэгтэй. Энэ нь хүйсээс хамааралгүй.

4. Үргэлж зогсож байж бусадтай танилцана. Эгц зогссоноор та өөрийн оролцоогоо тодотгож байгаа юм. Сууж байгаа хүнийг бусад нь үл ойшоох тохиолдол элбэг.

5. Цаг барь. Үргэлж цагтаа ирдэг байх хэрэгтэй. Өрөөлийн цагийг бас хүндэлж хоцрохгүй байхийг хичээ.

6. Сандал дээр зөв боловсон сууна. Сандлаа тохируулж ширээ тойрон сууж байгаа хүмүүстэй нэг түвшний өндөртэй сууна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хөлөө ачихгүй байх хэрэгтэй. Үүгээрээ бусдын анхаарлыг сарниулахгүй.

7. Зөв боловсон хувцаслалт. Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах юм. Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болдог. Ажилдаа өмсөх хувцсаа сонгохдоо эрхэлдэг ажил, мэргэжилд тохиромжтой биеийнхээ хэлбэр галбир, нурууны хэмжээ, харьцаанд зохих уу гэдгийг зайлшгүй тооцож байх хэрэгтэй.

8. Хэзээ ч бусдын сандлыг бүү татаж өг. Хүнд хаалга онгойлгох, хаалгыг барьж өгч болно. Харин бусад нийгэмтэй хамааралтай хүйсийн хоорондоо биелүүлдэг үүргүүдийг бизнесийн уулзалтанд оролцуулахгүй.

9. Бэлтгэлтэй ир. Уулзалт юуны тухай өгүүлэхийг ерөнхийд нь мэдсэн байна. Дараа нь тухайн хуралд өөрийн ярих сэдэв, гүйцэтгэх үүргийг мэдэх хэрэгтэй. Асуулт асууж, хариу өгөхөд бэлэн байна.

10. Хэлэлцэх асуудал, хөтөлбөрөө сайтар зохион байгуул. Хэрвээ та уулзалт зохион байгуулж байгаа бол хурлын явцыг хянаж, хөтөлбөрийн дагуу түүнийг удирдаж явуулах нь нэн чухал. Магадгүй таныг өөрөө сэдвээсээ хальсан тохиолдолд анхааруулах туслахтай байхад илүүдэхгүй.

11. Уулзалтын эхэнд бусдад хүртээлтэй өнгө аястай ярина. Хурлын эхэнд уулзалтын өрөөнд байгаа хүн болгон сонсох хэмжээнд чанга ярина. Мөн даацтай үгээр уулзалтыг эхлүүлснээр бусад тань таныг хүндэлж, уулзалтын нэг хэсэг гэдгийг санах болно.

12. Бичигдээгүй хууль гэж байдаг. Бусдын үгэн дундуур орох бүдүүлэг хэрэг. Гэхдээ зарим тохиолдолд тэдний яриаг тасалж өөрийнхөө болон бусдыг санал бодлоо хэлэх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүн болгон санал бодлоо илэрхийлж байж аливаа уулзалт үр бүтээлтэй болдог.

13. Ус, кофе ууж болно гэхдээ аль болох юм идэхгүй байх хэрэгтэй. Зуушны цаг, түр завсарлага биш л бол уулзалтын ширээн дээр юм идэхээс татгалз. Цайны цагаар хоолыг их чимээ гаргалгүй иднэ. Ус ундаа уусныхаа дараа ардаа аяга стакан үлдээхгүй байх нь зүйтэй.

14. Утсаараа оролдож, ширтээд байхгүй байх. Уулзалтын үеэр гар утсаа ширээн дээр тавихгүй нь дээр. Учир нь дуудлага ирж гэрэл асч, дуу авиа гаргавал бусдын анхаарлыг сарниулна. Хэрвээ утсаа зайлшгүй авах шаардлагатай бол өрөөнөөс гарч ярина. Бусад тохиолдолд мессеж бичиж үлдээнэ.

15. Бүх асуултуудаа хамгийн сүүлд асуухаар үлдээхгүй байх. Асуултыг зөв тохиромжтой, цаг цагт нь асууна. Дараагийн сэдэв рүү орсон байхад өмнө дурдсан зүйлийг дахин сөхөж улмаар нэмж хэлэх зүйлээ оруулснаар бусдын цагийг үрэх болно.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.