Энгийн аргаар шээсний хүчлийг гадагшлуулж болно

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Гетеро цагирагт үнэрт нүүрстөрөгчийн органик нэгдэл буюу пурин /C5H4Nөнгөгүй талст/ задарснаар шээсний хүчил бий болдог. Пурин нь хүнсний бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг бөгөөд хүний биеийн эдэд агуулагдах нь хэвийн. Шээсний хүчил нь цусанд уусч, харин бөөр түүнийг нь шээсээр ялгаруулан гадагшлахад тусладаг. 

Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээс бие организмд шээсний хүчил ихэсч, шээсний хүчил талсжих үйл явц явагдаж, улмаар үе мөчний хооронд шохойжилт үүссэнээр үе мөч өвдөж, хүндэрнэ гэж ярьж бичдэг ч энэ нь нэг ч судалгаагаар баталгаатай тогтоогдоогүй.

Пурин ихээр агуулдаг эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн 

Гэсэн хэдий ч нэгэн байгалийн гаралтай бүтээгдэхүүний орц бүхий жороор шээсний хүчлийн талсжилтыг багасгаж, үе мөчний өвчнөөс салгаж болох тухай сайхан мэдээ байна. Энэ бүтээгдэхүүн бол өргөст хэмх юм. Өргөст хэмхийг шанцай буюу седьдерейтэй хослуулан хэрэглэвэл бие организмаас хорыг гадагшлуулах хүчтэй хэрэгсэл болж үе мөчний өвчнийг анагаах гайхалтай жор болдог байна. 

Энэ ундааг бэлдэх их амархан. Орох ургамал, ногоо ч олдоц ихтэй.

Орц:

  • 1 дунд зэргийн өргөст хэмх

  • 1 хагас лимон

  • 2 багц шанцай /сельдерей/

  • 1 залуу цагаан гааны булцуу

Бэлтгэх арга:

-Бүх ногоонуудаа сайтар угаана.

-Өргөст хэмх болон шанцайгаа жижиглэнэ.

-Дараа нь хагас нимбэг болон цагаан гаагаа мөн жижиглэн хэрчинэ.

-Бэлэн болсон орцоо бүгдийг нь холигчинд хийж ундаа болтол нь сайтар хутгана. 

Хэрэглэх заавар:

-Бэлэн болсон ундаагаа үр дүн харагдтал нь өдөрт хоёр удаа ууна.  

Бидний бэлдсэн орц нэг өдрийн хэрэглээ.

Санамж:

Ундааг хэрэглэж эхэлснээр үе хоорондын өвчин нэмэгдэх ч удахгүй аажмаар багассаар алга болно. Иймд эмчилгээний эхэн үед өвдөлт өгөх нь ундаа үр дүнгээ өгч буйн тэмдэг тул айх, болгоомжлох хэрэггүй. 

Анхаарах зүйл:

Та энэхүү ундааг үр дүн гарч, өвчнөө бүрмөсөн алга болтол тэвчээртэй хэрэглээрэй. Үр дүнгээ үзэхийн тулд өдөрт ундааг 2 удаа уугаарай. Таны өвчний байдлаас шалтгаалан үргэлжлэх хугацаа янз бүр байна. Амжилт!

Эх сурвалж: http://fithacker.ru

Орос хэлнээс орчуулсан:

СЭТГҮҮЛЧ Ц.МӨНХБАЯР

E-MAIL: MONGOLCOM.MN@GMAIL.COM 
УТАС: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Давка

      (202.179.14.30) 2020-01-22 19:51
      • 0
      • 0

      Сeлдeрeйний зураг оруулж өгөөч. Шанхай гэхээр пeтрушкаг өгөөд байх юм

      Хариулах